Монгол Эм Импэкс Концерн нийгмийн хариуцлагынхаа хүрээнд элэгний өвчлөлийг бууруулах чиглэлээр олон талт ажлуудыг хийж хэрэгжүүлсээр ирсэн. Энэ удаад АНУ-ын Mylan компаний ЛЕДВИР эмийг 99,000 төгрөг болгон хямдруулжээ. Мөн 11-р сарын 14-ний өдрөөс хойш эмийн эхний тунгаа худалдан авсан өвчтөнүүдэд 3 дахь тунг үнэгүй олгохоор болсон байна. Ингэснээр элэгний С вирүсийн эмчилгээний зардал буурч, өвчтөнд очих эмийн хүртээмж нэмэгдэх ач холбогдолтой ажээ.
Ледвир эм нь 2016 оны 4-р сард албан ёсоор Монголд нэвтэрсэн бөгөөд өнөөдрийг хүртэл 8000 орчим өвчтөн тус эмийн эмчилгээнд хамрагдаж аюулт өвчнөөсөө ангижираад байна.
Монгол Эм Импэкс Концерн нь Засгийн газраас хэрэгжүүлж буй Элэг бүтэн Монгол хөтөлбөрийг дэмжин ажилладаг бөгөөд Элэгний өвчлөл, тэр дундаа хепатит В, С вирүсийн халдварыг бууруулах тал дээр шат дараатай ажлыг хийж хэрэгжүүлсээр байгаа юм.
Илүү дэлгэрэнгүй мэдээллийг ЭРҮҮЛ МЭНДИЙН ЛАВЛАХ 1800-1923 дугаарын утаснаас лавлаарай.