Элсэн чихрийн үнэ хоёр дахин хямдрав

Хуучирсан мэдээ: 2017.11.30-нд нийтлэгдсэн

Элсэн чихрийн үнэ хоёр дахин хямдрав

Элсэн чихрийн үнэ хоёр дахин хямдрав

ОХУ-ын элсэн чихрийн үйлдвэрлэл нэмэгдэж, нэг килограмм нь 42 рубль байснаас 21 болон буурлаа хэмээн Хөдөө аж ахуйн сайд Александр Ткачев Холбооны зөвлөлийн Мягмар гаригийн хуралдаанд мэдээлсэн байна.

“Энэ жил улаан буудайн нэгэн адил чихрийн манжингийн тариалалт өссөн. Тиймээс нэг килограмм элсэн чихрийн үнэ бараг хоёр дахин хямдарлаа” гэж сайд хэлжээ.

Хөдөө аж ахуйн яам энэ 2017 онд 52 сая тонн чихрийн манжин хураана гэж тооцоод байна. Хураасан манжингаас 6.5 сая тонн элсэн чихэр үйлдвэрлэх боломжтой юм.

Эх сурвалж: РИА НОВОСТИ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж