Сууж байгаад, хэвтэнгээ, хоол идэж байхдаа, машинд, унаанд, 00-д, хүн хүлээж байхдаа гээд зүсэн зүйлийн, сайн, сайхан, адал явдалтай, судалгааны, түүхий, танин мэдэхүйн, хүүхдийн, насанд хүрэгчдийн, зөгнөлт, уран зохиолын, шүлгийн номыг уншиж болно.
Гол нь өөрөө хүсэх шүү дээ. Харин онлайн ном бидний шинэ сонголт юм шиг санагдана.
Номын хуудсыг хуруугаараа эргүүлж биш компьютерийн хулганы тусламжтайгаар унших сайхан боломж нилээн эрт нээгдсэн ч Монгол номыг нилээд сүүлд ингэж унших болсон юм.
Гар дээрээ худалдан авахаас 2-3 дахин хямд үнэтэй. Мөн тоос шороонд дарагдах, хулгайд алдах /номын хулгайг хулгайд тооцдоггүй учир ардаас нь хөөцөлдөөд нэмэргүй/ эрсдэл, хуучрах гээд олон сөрөг зүйлээс ангид байх давуу талтай.