Приморийн барыг тоолж эхлэв

Хуучирсан мэдээ: 2017.11.30-нд нийтлэгдсэн

Приморийн барыг тоолж эхлэв

Приморийн барыг тоолж эхлэв

Приморийн дархан цаазат Үндэсний паркад амьдарч буй барын тооллого эхэллээ хэмээн паркийн захиргаа мэдээллээ.

Барыг парк даяар суурилуулсан 350 гаруй камерын тусламжтайгаар тоолох бөгөөд улам ховордож буй энэ амьтны талаарх сүүлийн үеийн шинэ сэргэг мэдээллийг авч чадна гэж паркийнхан найдаж байна.

2013 оноос тооллогыг ийнхүү камерын тусламжтай хийж байгаа юм. Нийтдээ паркийн 360 мянган гектар газрыг камержуулсан байна. Камерыг 3-5 километр тутам байрлуулжээ.

Алс Дорнодын бар бол муурын төрлийн хамгийн том биетэй амьтан. Сүүлийн тооллогоор Алс Дорнодын барын тоо толгой 70 байжээ.

Эх сурвалж: РИА НОВОСТИ

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж