Шинэ топ модель Т.Халиунаа

Хуучирсан мэдээ: 2017.11.30-нд нийтлэгдсэн

Шинэ топ модель Т.Халиунаа

Шинэ топ модель Т.Халиунаа

Хувцас, загварын “Гоёл” наадам 30 дахь жилдээ зохион байгуулагдаж энэ үдэш /2017.11.29/ Соёлын төв өргөөний тайзнаа болж, шилдгүүдээ тодрууллаа.

Энэ жилийн наадмын топ моделиор Туяацэцэгийн Халиунаа тодорсон бөгөөд шагналыг анхны топ модель Э.Одгэрэл гардуулсан юм. Ирэх жилийн хувцас загварын тодорхойлдог уг наадмын хүндэт зочноор анхны топ модель Э.Одгэрэл уригдаж, “Гоёл-2018” наадмын тайзыг чимсэн бол “Гоёл” наадмын анхны хөтлөгч Ч.Үржинбадамд хүндэтгэл үзүүлсэн нь олны сэтгэлийг хөдөлгөв.

Ингээд “Гоёл-2018” наадмын шилдгүүдийг танилцуулъя.

 

“Гоёл-2018” наадмын топ модель: Т.Халиунаа

 


 

Өдөр тутмын , спорт амралтын хувцасны шилдэг дизайнер: “Only one” брэндийн дизайнер Т.Энхтөр, Г.Бямбацэрэн нар


 

Гоёлын хувцасны шилдэг дизайнер: “Зосон брэндийн дизайнер Б.Шийлэгмаа


 

Үндэсний хувцасны шилдэг дизайнер: “Эртний монгол хийц” компанийн дизайнер Д.Уранцэцэг


 

Уран сэтгэмжийн загварын шилдэг дизайнер:“Бажуна урлан” брэндийн дизайнер Б.Батсүх


 

Шилдэг зохион бүтээх товчоо: “Сити” их сургууль


 

Нэрт дизайнер Д.Түвшин агсны нэрэмжит шагнал: “Гоо-Од” салоны дизайнер н.Долгормаа


 

Мэргэжлийн топ байгууллагын шагнал: “Шилмэл загвар” компани


 

Шилдэг залуу дизайнер: Ч.Болормаа


 

Шилдэг загвар өмсөгч: Ш.Хишигбат, Д.Шүрэнцэцэг

Д.ШүрэнцэцэгШ.Хишигбат


 

Дэд байрын шагналт модель: н.Сайнзаяа


 

Шилдэг фото модель: н.Бадмаараг, Б.Батцэцэг

Б.БатцэцэгН.Бадмаараг


 

Өсөх ирээдүйтэй модель: М.Болорхишиг


 

Шилдэг make-up artist: “SS make-up” группийн н.Сонинхүү


 

Шилдэг үсчин: “Хос шагай” салоны үсчин Б.Хосбаяр


 

Шилдэг фото зурагчин: Ч.Ганбат


 

Шилдэг загварлаг маскны дизайнер: Б.Энх-Оч, О.Оюунтөгс, ЖАНЫЛАС


 

Наадмыг ивээн тэтгэгч “Керасис” брэндийн шагнал


 

Туркийн “Цезир” брэндийн шагнал: Ш.Хишигбат, Б.Чинзориг нар


 

Монголын урлагийн академийн шагнал: “Шилмэл загвар” компанийн ерөнхий захирал Ч.Оюунцэцэг

 

Гэрэл зургийг Н.Батмөнх
 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж