Харума, бидний хайрыг татсан аварга

Хуучирсан мэдээ: 2017.11.28-нд нийтлэгдсэн

Харума, бидний хайрыг татсан аварга

Мэргэжлийн сүмогийн 70 дахь ёкозүна, уран барилдаант аварга Харүмафүжи зодог тайлж, сүмогийн ертөнцөө орхилоо. 16 настайгаасаа мэргэжлийн спорт сонгон хичээллэж, сүмогийн өндөр дээд цолд хүрсэн түүнийг ийм харамсалтайгаар дэвжээнээс бууна гэж хэний ч санаанд буугаагүй биз ээ.

Холбогдсон асуудал, үүссэн маргаант явдлыг шууд зөвтгөх аргагүй ч Харумафүжи аваргын хувь хүний хүмүүжил, төлөвшил, зан чанар, уран барилдааныг үнэлж, хүндэтгэдэг хүмүүс түүнийг дахин сүмогийн дэвжээн дээр харахгүй болсондоо харамсаж, хайрласан сэтгэлээр энэ мэдээг хүлээн авлаа.

Мэдээж энэ явдалд бидний сургаар сонсч, мэдээлэл авч байгаагаас эхлээд үзэж хараагүй, төсөөлөө ч үгүй асуудал байхыг үгүйсгэхгүй.

Эрч хүчтэй залуу насаа зориулан үлдээж, амьдралынхаа чухал зорилгоо болгож ирсэн сүмо бөхийн ертөнцөөс тэр уламжлалт ёс дэгийнх нь дагуу уучлал хүсч, толгой бөхийн, хүндэтгэлтэйгээр явж байна.

Харума аваргыг дэмждэг бол түүний сүмод бүтээсэн түүхийг эргэн харахыг хүсвэл дараах бичлэгийг та заавал үзээрэй.

ХАРУМАФҮЖИ КОХЭЙ

Энэ цаг үед аварга Харумафүжиг зэмлэн буруутгах хүмүүс байгаа. Тэр нь магадгүй, цаашид олон амжилт гаргах боломжтой байсан залуу аваргыг хайрласных ч байх. Алдааг нь ойлгуулж, ухааруулах гэснийх ч байх. Нөгөөтэйгүүр сэтгэлзүйн хувьд хүнд өдрүүдтэй нүүр тулж яваа аваргадаа сайхан үг зориулж, сайн түшиг болъё гэсэн бодолтой хүмүүс түүний ах дүү, найз нөхөд, ойр дотныхноос эхлээд эгэл жирийн дэмжигчид дунд илүүтэй олноороо байгаа гэдэгт эргэлзэхгүй байна.

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж