Ц.Нямдорж: Тодорхой мэдээлэл өгөх боломжгүй

Хуучирсан мэдээ: 2017.11.29-нд нийтлэгдсэн

Ц.Нямдорж: Тодорхой мэдээлэл өгөх боломжгүй

Ц.Нямдорж: Тодорхой мэдээлэл өгөх боломжгүй

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар С.Зоригийн хэргийг нууцаас гаргах асуудлыг хэлэлцсэн. Гэвч энэ асуудлыг ирэх долоо хоногийн Засгийн газрын хуралдаан хүртэл хойшлуулсан байна. Асуудалтай холбогдуулан Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж сэтгүүлчдэд мэдээлэл хийнэ гэсэн боловч Засгийн газрын хуралдаан хойшилсон тул мэдээлэл өгөхгүй гэлээ.

Энэ талаар Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржоос тодруулахад ‘Засгийн газрын хуралдаанаар энэ асуудлыг хэлэлцэж байсан ч хойшлууллаа. Ирэх долоо хоногийн Засгийн газрын хуралдаанаар үргэлжлүүлэн хэлэлцэхээр болсон. С.Зоригийн хэрэг өөрөө нууцын зэрэглэлтэй учраас өөр тодорхой мэдээлэл өгөх боломжгүй’ гэлээ.

Засгийн газрын хуралдаанаар С.Зоригийн хэргийн тодорхой хэсгийг ил гаргахыг дэмжвэл, УИХ-аар хэлэлцэх бололтой. 

Ш.ЧИМЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж