Ньюс хөтөч: 1000 авдар үнэгүй тараана

Хуучирсан мэдээ: 2017.11.30-нд нийтлэгдсэн

НЬЮС ХӨТӨЧ

Ньюс хөтөч: 1000 авдар үнэгүй тараана

Ньюс хөтөч: 1000 авдар үнэгүй тараана

ХОТЫН ЦАГ АГААР

Үүлшинэ. Шөнөдөө ялимгүй цас орж, явган шуурга шуурна. Өдөртөө цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 31-33 градус, бусад хэсгээр 23-25 градус, өдөртөө 13-15 градус хүйтэн байна.

могой, морь жилтнүүд хянамгай бай

Бархасвадь гараг. Билгийн тооллын 12, Шийдэм одтой, цагаагчин тахиа өдөр. Өдрийн наран 8 цаг 20 минутад мандан, 17 цаг 08 минутад жаргана. Тухайн өдөр могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр найз нөхдийг түшиж элдэв үйлийг түргэн бүтээх, бүтээл туурвил эхлэх, бизнэс эхлэх, цар ихтэй үйлийг эхлэх, бясалгал хийх, доодсыг асран өглөг, хандив өргөх, хагалгаа хийлгэх, буг дарах, газрын ам бооход сайн. Мод суулгах, нарийн чанд зөвлөгөөн хийх, байшингийн суурь тавих, угаал үйлдэхэд муу. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод баруун зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.

ЭНЭ ӨДӨР МОНГОЛЫН ТҮҮХЭНД

1911.11.30 Халхын хүрээний бүх хэргийг түр ерөнхийлөн шийтгэх газар хэмээх түр Засгийн газар байгуулав.

2015.11.30 Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх НҮБ-ын суурь Конвенцийн талуудын Төр, засгийн нарын XXI уулзалтад оролцож, үг хэлэв.

ӨНӨӨДӨР БОЛОХ ҮЙЛ ЯВДАЛ

09.00

  • Төрийн ордны Их танхимд Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн чуулган болно.
  • Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийн шинэ үйлчилгээг туршин хэрэгжүүлэх чиглэлээр аймаг, дүүргүүдийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар, хэлтсийн дарга нарыг оролцуулсан уулзалт ‘Чингис’ зочид буудалд болно.
  • Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн олон улсын эрхийн өдрийг угтан зохион байгуулж буй “Хандлагыг өөрчилж, хамтдаа хөгжье’ өдөрлөг МУИС-ийн номын санд болно.
  • ‘Соёл урлаг үндэстний дархлаа’ уриан дор зохион байгуулж буй СОЁЛ УРЛАГИЙН АЖИЛТНЫ УЛСЫН II ЧУУЛГА-ны салбар хуралдаан Монголын Үндэсний музейд нээлтээ хийнэ.
  • Нээлттэй нийгэм форум Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгчийн хараат бус байдлыг хамгаалах хэлтэстэй хамтран “Шүүгчийн хараат бус байдал ба олон нийтийн хяналт” сэдэвт хэлэлцүүлгийг Шүүхийн Ерөнхий зөвлөлийн байрны 102 тоот танхимд зохион байгуулна.
  • ‘Арьс ширэн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн салбарын өнөөгийн байдал, хөгжлийн чиг хандлага’ сэдэвт онол практикийн бага хурал ШУТИС-ийн ШУТ-ийн төв номын сан 604 тоотод болно.

09.30

  • “Нэг өрх, нэг ажлын байр” хэлэлцүүлэг Хангарди ордны 14 давхарт болно. Хэлэлцүүлэгт нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд, Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбооны Гүйцэтгэх захирал Х.Ганбаатар, МҮЭХ-ны Дэд ерөнхийлөгч С.Эрдэнэбат зэрэг албаныхан оролцоно.

10.00

  • МЗХ-ны Залуус танхимд ‘Залуу манлайлагч эмэгтэйчүүдийн үндэсний чуулга’ болно.

10.30

  • Архивын ерөнхий газарт ‘Архивч-2017’ ажил мэргэжлийн уралдаан болно.

11.00

  • “Монгол үндэсний тавилгаараа гоёцгооё” өдөрлөгийн үеэр 1000 авдар үнэгүй тараахаар болжээ. Энэ талаар “Гэрэлт эдлэл” компаниас Үндэсний мэдээллийн төвд мэдээлэл  хийнэ.

12.00

  • Ханын материалын 9-р сургууль дээр УИХ-ын гишүүн Х.Нямбаатарын санаачилсан дүүргийнхээ 8000 хүүхдийн шүдийг үнэ төлбөргүй эмчлэх ‘Хүүхдийн инээмсэглэл’ зорилтот төслийн хоёр дахь арга хэмжээний нээлт болно. Өнөөдөр уг төслийн хүрээнд шинэ эмнэлэг нээлтээ хийх ажээ.

15.00

  • Ерөнхийлөгч Х.Баттулга Иргэний танхимд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөөлөлтэй уулзана.

ӨНӨӨДРИЙН ҮЗВЭР, ЭВЕНТ

11.00

  • Улсын драмын эрдмийн театрт Л.Толстойн ‘Адууны түүх’ жүжигтэй.
  • Богд хааны ордон музейд ‘Чулууны гайхамшиг’ үзэсгэлэнгийн нээлт болно.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж