“Монгол Улсын хөгжилд мэдээлэл, харилцаа холбооны салбарын манлайлал, чиг хандлага” сэдэвт хэлэлцүүлэг өнөөдөр /2017.11.29/ “Туушин” зочид буудлын “Соёмбо” танхимд боллоо.
Мэдлэгээ хуваалцаж, хамтдаа хөгжье … уриан дор зохион байгуулагдсан энэхүү хэлэлцүүлэгт Монгол улсын төрийн байгууллага, Олон улсын байгууллага, бизнесийн салбарынхан, төрийн бус байгууллагын төлөөлөл, мэдээлэл, харилцаа холбооны салбарын үйлчилгээ эрхлэгчид оролцлоо. Тэд энэхүү хэлэлцүүлэгээр харилцааны холбооны хөгжил дэвшилд өөрийн мэдлэг оюунаа хуваалцаж, хэтийн төлөвийг тодорхойлох, нөөц боломжоо бүрэн ашиглах талаар хамтдаа хэлэлцэж нэгдсэн төлөвлөгөөр гаргахаар зорьжээ.
Олон улсын Global mobile Suppliers Association /GSA/ байгууллага нь “Хөдөлгөөнт холбооны 5G технологи нь харилцаа холбооны салбарт шинэ хувьсгалыг авчрах болно” гэж дурдсан бөгөөд 2017 оны аравдугаар сард гаргасан тайландаа дараах мэдээллийг нийтэлжээ. Үүнд:
- Нийт 814 оператор LTE сүлжээний хөрөнгө оруулалт хийсэн
- Дэлхийн 200 оронд 644 LTE болон LTE-A сүлжээ суурилагдсан, үүнээс 100 нь TD-LTE технологиор 57 улсад ажиллаж байна,
- 2017 эцэст LTE-ийн 680-700 сүлжээ ашиглалтад орно
- VoLTE технологийн сүлжээ байгуулахаар 95 орны 205 үйлчилгээ эрхлэгч хөрөнгө оруулалт хийсэн ба 60 улсад 125 ширхэг VoLTE сүлжээ ажиллаж байна
- Сүүлийн үеийн Cat-16 ангиллын хэрэглэгчийн төхөөрөмжийг дэмжиж ажиллах сүлжээ дэлхийд 7 байна,
- Дэлхийд 18 NB-loT, 5 LTE-M/Cat-M1 сүлжээ ашиглаж, 60 NB-loT болон 21 LTE-M/Cat-M1 сүлжээ төлөвлөлт туршилтын шатанд байна.
- Дэлхийн 23 орны 32 үйлчилгээ эрхлэгч 5G технологийн туршилтыг хийж байна зэрэг мэдээллийг тайландаа дурджээ.
Ч.БОЛОР
Гэрэл зургийг Н.БАТМӨНХ