Богд банкны бүх төрлийн төгрөгийн картууд өдөр бүр хүүтэй болж, хүү нь өслөө

Хуучирсан мэдээ: 2017.11.29-нд нийтлэгдсэн

Богд банкны бүх төрлийн төгрөгийн картууд өдөр бүр хүүтэй болж, хүү нь өслөө

Богд банкны бүх төрлийн төгрөгийн картууд өдөр бүр хүүтэй болж, хүү нь өслөө

Богд банк харилцагч нартай зориулж бүх төрлийн төгрөгийн картандаа өдөр бүр хүүгийн орлогыг олгож эхэллээ. Энэхүү үйлчилгээ нь картын зах зээлд шинэлэг өвөрмөц шийдлийг нэвтрүүлсэн харилцагч таны өдөр тутмын хэрэглээ болсон картын тань үнэ цэнийг улам бүр мэдрүүлснээрээ ихээхэн онцлогтой юм.  

Богд банк нь нийгмийн хариуцлагын хүрээнд  харилцагч таны санхүүгийн чадавхид дэм болох зорилгоор өдөр бүр хүү олгоод зогсохгүй  КАРТЫН  ХҮҮГЭЭ ӨСГӨЛӨӨ.

Харилцагч та картандаа хаа ч байхгүй жилийн 7.125  хувиар  хүү тооцуулан авах ба таны картад тооцсон хүүг картын үлдэгдэл дээр нэмж, нийлбэр дүнгээс дараагийн өдөр хүү тооцох  аргачлалтай  тул таны карт зөвхөн төлбөр төлдөг хэрэгсэл бус хуримтлалыг танд авчрах бас нэгэн хэрэгсэл болох боломжтой.

Богд банк нь төгрөгийн картын хүүгээ харилцагч таны  захиран зарцуулах хэлбэр ашиг сонирхолд нийцуүлэн дараах 2 төрлөөр санал болгож байна.

  1. Өдөр бүрийн хүүгийн орлогоо картын дансандаа авах.   Жилийн хүү 7.125%  ба таны картад өдөр бүр хүүгээс хүү тооцох тул бодитоор тооцвол жилийн 7.384% -р тооцсон хүүг  танд олгох болно.
  2. Өдөр бүрийн хүүг картын дансанд бус хүүгийн орлогын  дансанд авах. Энэ тохиолдолд харилцагч хүссэн үедээ хүүгийн орлогын дансаа удирдах, хянах бүрэн боломжтой.  Жилийн хүү 7.225% -тэй энэхүү төрөл нь  харилцагч танд  хүүгийн орлогоо тусад нь хуримлуулан ирээдүйн хуримтлалын эхлэлийг тавих болон гэнэтийн хэрэгцээнд шаардлагатай мөнгөн хөрөнгөө бүрдүүлэхэд тань тусална.

Та дээрх үйлчилгээг Богд банкны Гэгээнтэн, Баруунт 4 зам, 4-р хороолол, Бодь цамхагт байрлах 4 салбар тооцооны төв болон  Мобайл аппликэйшнээр дамжуулан орон зай, цаг хугацаанаас үл хамааран авах боломжтой.  

  • Бүтээгдэхүүн үйлчилгээний мэдээллийг http://www.bogdbank.com/ холбоосоор.

  • Мобайл аппликэйшнээр захиалах бол  

iOS хувилбар: https://itunes.apple.com/mn/app/bogd-bank/id1271607030?mt=8

Андройд хувилбар: https://play.google.com/store/apps/details?id=com.bogd.ebank

Ирээдүйн зорилго тань өнөөдрийн өдөр тутмын  зөв хэрэглээ, боломжийг олж  харсан өөртөө итгэсэн итгэл төгс  шийдлээс хамаардаг. Таны сонголт таны ирээдүй.

БОГД БАНК -Итгэл түгээнэ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж