"Соёл урлаг-үндэсний дархлаа" уриан дор чуулж байна

Хуучирсан мэдээ: 2017.11.29-нд нийтлэгдсэн

"Соёл урлаг-үндэсний дархлаа" уриан дор чуулж байна

"Соёл урлаг-үндэсний дархлаа" уриан дор чуулж байна

Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор зохион байгуулагдаж буй ‘Соёл урлагийн ажилтны улсын II чуулган’ Төрийн ордны Их танхимд үргэлжилж байна. Чуулганыг нээж Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх үг хэлсэн юм.

Тэрбээр Монгол Улсын Засгийн газар соёл, урлагт зарцуулах санхүүжилтийг нэмэгдүүлэхэд онцгой анхаарна гэдгээ илэрхийлээд чуулганы үйл ажиллагаанд амжилт хүслээ. Үүний дараа УИХ, Засгийн газрын гишүүн Ц.Цогзолмаа ‘Соёл урлаг үндэсний дархлаа сэдвээр илтгэл тавьсан юм. Нийт 500 гаруй төлөөлөгч оролцож буй энэ удаагийн чуулган ‘Соёл урлаг-Үндэсний дархлаа’ уриан дор зохион байгуулагдаж байна. Чуулганы эхний өдөр ‘Соёл, урлагийн бодлого төлөвлөлт’ (БСШУСЯ-ны Соёл, урлагийн бодлогын газрын дарга Н.Болд) , ‘Соёл урлагийн салбарын хүний нөөцийн өнөөгийн байдал, ирээдүйн төлөв’ (СУИС-ийн Дэд захирал Ч.Алтанцэцэг), ‘Соёл урлаг зах зээлд’ (Урлаг судлаач, урлаг судлалын ухааны доктор Н.Батмөнх), ‘Монголын хөгжил дэх соёлын орон зай’ (МУСГЗ, яруу найрагч Г.Мэнд-Ооёо) зэрэг илтгэлүүдийг хэлэлцсэн юм.’Соёл, урлагийн ажилтны улсын II чуулган’ маргааш буюу арваннэгдүгээр сарын 30-нд зургаан салбар хуралдааны хүрээнд үргэлжилнэ.

  1. “Соёлын болон байгалийн өв”- Монголын үндэсний музей

  2. “Тоглолт, үзвэр үйлчилгээний чанар, хүртээмж”- Улсын филармони

  3. ‘Ном хэвлэл ба хэрэглэгчдийн оюуны хэрэгцээ”- Хүүхдийн төв номын сан

  4. ‘Бүтээлч орон зай-Дүрслэх урлаг’-Уран зургийн галерей

  5. ‘Дэлгэцийн орчин дахь Монгол контент’-БСШУСЯ-ны 401 тоот хурлын танхим

  6. ‘Монгол Дизайн ‘-Засгийн газрын II байр, Соёл урлагийн газрын хурлын танхим

Эх сурвалж: БСШУСЯ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж