Триатлоны тэмцээний үеэр амь насаа алджээ

Хуучирсан мэдээ: 2011.08.08-нд нийтлэгдсэн

Триатлоны тэмцээний үеэр амь насаа алджээ

АНУ-ын Нью-Йорк
хотноо “
Nautica”-гийн
нэрэмжит триатлоны тэмцээний
үеэр усан сэлэлтийн төрөлд оролцож байсан 64 настай
эрэгтэй тамирчин амиа алджээ.
Эндсэн тамирчинд тэмцээн болсон газарт яаралтай эмнэлгийн тусламж үзүүлж, Рузвельтийн эмнэлэгт хүргэсэн ч сэхээ авч чадалгүй амьсгал хураажээ. Энэ үеэр тэмцээнийг зохион байгуулагчдын зүгээс хүний амь эндсэн явдалд
туйлын харамсч байгаагаа илэрхийлсэн байна. Т
үүнчлэн өөр нэг эмэгтэйн бие усан сэлэлтийн тэмцээний үеэр гэнэт муудаж,
Рузвельтийн эмнэлэгт х
үргэгдсэн бөгөөд биеийн байдал нь ням гаригийн шөнө гэхэд нэлээд хүнд байсан байна.

Nautica”-гийн триатлоны тэмцээн нь олимпийн
наадмын триатлоны тэмцээнтэй адил шалгууртай, тодруулбал, 1,500 метрийн сэлэлт,
40 км зайн унадаг дугуйн тэмцээн, 10 км-ийн г
үйлт багтдаг. Ням гаригт болсон усан сэлэлтийн тэмцээн
Хюдсон голд болсон бол дугуйн уралдаан Манхаттаны Баруун хэсгийн хурдны зам
дээр, г
үйлт нь Төв цэцэрлэгт хүрээлэнд тус тус болсон байна. 

Б.Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж