Холливудын оддын машин

Хуучирсан мэдээ: 2011.08.08-нд нийтлэгдсэн

Холливудын оддын машин


Холливудын одод ямар машин унадаг вэ? Тэдний сонголт янз бүр. Үнэтэй, хуучны, эко машин гээд л…

Жулиа Робертс:
"Toyota Prius"


Ү
ндсэн үнэ: $22,305
Холливудын сайхан бүсгүй Жулиа Робертс ихрүүддээ зориулан байгаль орчинд хор хөнөөл багатай, бензин бага зарцуулдаг Тоyota Prius машиныг сонгожээ. Тэрбээр
"Эрин Брокович" нэртэй байгаль орчны төлөө тэмцэгч эмэгтэйн дүрд тоглосон кинондоо яг ийм маркийн машин унаж байжээ. Сайхан сэтгэлтэй, энгийн хээгүй энэ бүсгүйн имижийг Тоyota Prius маш сайн тодотгож чадаж байгаа биз.
Денис Ричардс:
"Mercedes-Benz S55"

Үн
дсэн үнэ $100,000
Загварын тайзнаа секс бэлгэ тэмдэг болсон тэрбээр саяхан хоёрдахь хүүхдээ төрүүлжээ. Тиймээс бяцхан ү
рдээ зориулан хүүхдэд ээлтэй машин сонгохоор шийдсэн гэнэ. Денисийн сонголт Mercedes-Benz S55 болжээ. Загвар өмсөгч бүсгүйн сонгосон төмөр хүлэг цагт 145 миль хурдлах чадалтай. Гэхдээ түүнд хүүхдээ суулгачихаад ингэж хурдлах шаардлага гарахгүй байлгүй дээ.
Бритни Спирс:
"Mercedes-Benz SLR McLaren"

Ү
ндсэн үнэ: $452,750.
Бритни Спирс Benz-ний улаан фэн. Хэдийгээр тэр дуртай машинаасаа хэсэг зуур татгалзаж, Jaguar-тай нөхөрлөж ү
зсэн гэнэ. Гэхдээ түүний энэ сонголт насан туршийнх байсангүй. Дуучин бүсгүй саяхан Mercedes benz SL500 авчээ. Түүнд салхи татуулан галзуу мэт давхих таалагддаг. Магадгүй энэ нь түүний эрч хүчтэй зантай холбоотой байх.
Чарлиз Терон:
"Land Rover Range Rover"

Ү
ндсэн үнэ: $74,950
Чарлиз "the Italian job" кинонд Mini Cooper –оор давхидаг. Гэвч бодит амьдрал дээр Чарлизд илүү
"хатуу самар" Range rover-ийг сонгожээ. Энэхүү маш тансаг зэрэглэлийн хүлэг нь 31 жилийн турш үйлдвэрлэгдэж буй Land Rover-ийн загваруудаас Чарлиз мэтийн хаазаа тултал нь гишгэхийг хүсэгч залууст таалагдах хамгийн сүүлийн үеийн загвар нь юм.
Анна Курникова:
"Cadillac Escalade EXT"

Ү
ндсэн үнэ: $54,185
Дэлхийн шилдэг теннисчин Анна Курникова спортоо орхисон хэдий ч жилийн орлого нь 15 сая ам.доллароос буудаггүй гэнэ. Олдог орлого хийгээд нэр алдарт нь тохирсон унаа унах нь зүйн хэрэг. Тиймээс ч Аннагийн хамгийн сүүлийн сонгосон төмөр хүлэг
"Cadillac Escalade" болжээ.
Мадонна:
"Maybach 57"

Ү
ндсэн үнэ: $335,250
"Хэрэв та тансаг зэрэглэлийн завьтай бол таны цуглуулгыг 300 мянга гаруй ам.долларын үнэтэй Maybach 57 төгс болгоно". Ийм сурталчилгаа Мадоннагийн сонгосон машины мөн чанарыг тодорхойлдог гэнэ. Дуучин бүсгүйн Maybach 57-гийн зорчигчийн хэсэг бизнес ангиллын доторлогоотой, салон, хянах нь савхи, самрын модоор хийгдсэн. Мөн энэ машинаар цагт 155 миль хурдаллаа ч эгээ л буйдан дээрээ суугаа мэт тухтай байдаг нь Мадоннад таалагддаг гэсэн.

Парис Хилтон :

"Bentley Continental GT"

Ү
ндсэн үнэ: $171,285

"Bentley"s Continental GT" бол Парисын сонголт. Алдартай, баячуудын сонголт, цорын ганц хувилбарыг Парис захиалж хийлгэсэн гэдэг.

Линдсей Лохан:

"Mercedes-Benz SL65 AMG"

Ү
ндсэн үнэ: $185,775

Байнга л хэл аманд өртөж баядаг дүрсгүй зантай Линдсэй Лохан спорт загварын Mercedes-Benz SL65 AMG унадаг. "SL65 AMG" бол сөхөгддөг бүхээгтэй, V-12 хөдөлгүүртэй, хурд хүчний хаан энэ машинаараа хурд хэтрүүлэн давхих тун ч дуртай гэнэ.

Тайра Банкс:

"Lexus SC"

Ү
ндсэн үнэ: $65,355

Загвар өмсөгч, "America"s Next Top Model" шоуны санаачлагч Тайра Банкс Lexus SC унадаг. Тайра машинаа зөвхөн өөртөө зориулж цорын ганц хувийг захиалгаар хийлгэсэн.

Том Круз:

"Porsche 911"

Ү
ндсэн үнэ: $71,300

Холливудын царайлаг оддын нэг Том Круз Porsche 911 хүлэглэдэг. Хуучны эд зүйлд нугасгүй тэрбээр 40 жилийн ө

мнө үйлдвэрээс гарсан энэ машинаа сүүлийн үеийн загварын ганган дэгжин унаагаар солих хүсэлгүй.

Шакил о Нил:

"Rolls-Royce Phantom"

Ү
ндсэн үнэ: $328,750

Шакил бол сагсан бөмбөгийн агуу тоглогчдын нэг. Бүх цаг ү

еийн хамгийн өндөрнуруутай сагсан бөмбөгчны унадаг машин ч мөн өндөр зэрэглэлийнх.

Леонардо Ди Каприо:

"Toyota Prius"

Ү
ндсэн үнэ: $22,305

Леонардо Ди Каприогийн сонголт Жулиа Робертсийнхтай адил. Тэр ч бас байгальд ээлтэй эко машин сонирхдог. Тэгээд ч ийм машин шатахуун бага зарцуулдаг, загвар болоод тав тухын хувьд бусдаас дутахгүй нь таалагддаг байж таарна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж