БНХАУ-ын хамгийн цэнгэг устай нуур болох Пөяны эрэгт энэ сарын 24-нд далайн гахай үхсэн байсныг олсон байна. Шинжилгээгээр далайн гахай нь эрэгчин төдийгүй үхээд ойролцоогоор долоо хоносон байжээ. Түүнчлэн сүүл хэсгийг нь оосроор боосон байсан аж. Хятадын Шинжлэх ухааны академийн Усны газрын ажилтнууд орон нутгийн загас агнуурын удирдах байгууллагатай хамтран далайн гахайг Үхань хот руу тээвэрлэн, мэргэжилтнүүд үхлийн шалтгааныг тогтоохоор задлан шинжилгээ хийгээд эхэлжээ.
Далайн гахай нь тус улсын хоёрдугаар зэргийн хамгаалалтад байдаг төдийгүй Дэлхийн байгаль хамгаалах холбооны ховордсон төрөл зүйлд багтдаг амьтан. Одоогийн байдлаар Хөх мөрний сав газрын далайн гахайн тоо ердөө 1000 гаруй тоо толгой гэнэ. Харин Пөян нуур бол далайн гахайн чухал амьдрах орчин аж.
Эх сурвалж: CCTV
Холбоотой мэдээ