Капитрон банкны 16 жилийн ойн баярын хүрээнд зохион байгуулагдаж байгаа “Долоо хоног бүр нэг саятан” картын урамшуулалт хөтөлбөр амжилттай үргэлжилж байна.
Энэхүү хөтөлбөрийн 4 дэх долоо хоногийн азтанг 2017 оны 11-р сарын 27-ны өдрийн 13.00 цагт Капитрон банкны пэйж хуудсаар шууд тодруулсан бөгөөд энэ удаагийн 1 сая төгрөгийн азтанаар Капитрон банкны Баянгол салбарын харилцагч Х.Оюунгэрэл тодорлоо.
Азтан Х.Оюунгэрэлийн хувьд Баянгол дүүргийн 18-р хорооны Хэсгийн ахлагчаар ажилладаг бөгөөд Капитрон банкийг төлөөлөн Баянгол салбарын захирал Б.Болотбек тус хороон дээр очиж, азтан харилцагчдаа урамшууллын батламжийг гардуулан баяр хүргэсэн юм. /“Долоо хоног бүр нэг саятан” картын урамшуулалт хөтөлбөрийн 4 дэх долоо хоногийн азтаны тохирлын бичлэгийг https://www.facebook.com/CapitronBank/videos/1454924081291232/ – с үзнэ үү./
“Долоо хоног бүр нэг саятан” урамшууллын хөтөлбөр 2017.11.06 – 2017.12.18 – ны өдөр хүртэлх хугацаанд явагдана. Нийт 7 долоо хоногийн турш 7 саятанг тодруулж, 7 дахь долоо хоногт картын урамшууллын хөтөлбөрт хамрагдсан нийт харилцагчдын дундаас нэг “Супер” азтанг тодруулна. Супер шагнал “Хосоороо АВАТАР аяллаар аялах эрх”-ийн эзэд болж, хэзээ ч мартагдашгүй гайхалтай аяллыг өнгөрүүлэх юм.
Капитрон банкны картаар гүйлгээ хийсэн, Капитрон банкны карт шинээр нээлгэсэн хүн бүр энэхүү хөтөлбөрт хамрагдах эрхтэй болох юм. /Та картын урамшуулалт хөтөлбөрт хэрхэн оролцох талаар дэлгэрэнгүй мэдээллийг https://www.capitronbank.mn/mn/about-us/about-bank/news/39 – аас үзнэ үү./
Дашрамд дурдахад “Долоо хоног бүр нэг саятан” картын урамшуулалт хөтөлбөрийн 5 дахь долоо хоногийн тохирлын азтанг 2017.12.04-ны өдрийн Даваа гаригийн 13.00 цагаас Капитрон Банкны www.facebook.com/CapitronBank/ Facebook хуудсаар LIVE хийж шууд тодруулах болно.
Эрхэм таныг азын тэнгэр ивээх болтугай !