Монгол Улсын Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбат бүрэн эрхийнхээ хугацаанд Соёлын тэргүүний ажилтан цолыг Улсын дуурь, бүжгийн эрдмийн театрын гоцлол бүжигчин О.Анужинд олгосон. О.Анужин арван настай байхдаа хөгжим бүжгийн коллежид орж 2012 онд төгсжээ. Харин УДБЭТ-д сургуулиа төгсөөгүй байхдаа ажиллаж байгаад, 2010 онд үндсэн ажилтан болсноор, найман жилийг ардаа үдээд байгаа юм.
Түүний гэр бүлд урлагийн хүн байхгүй ч ээжийнхээ найз МУГЖ балетчин, жүжигчин Д.Наранханд эгчийн бүжиглэж байхыг хараад балетчин болохыг чин сэтгэлээсээ хүссэн. Тэгээд ээждээ” би балетчин болно” гэж хэлснээ санадаг хэмээн нэгэн ярилцлагадаа дурджээ. Тэрбээр 2016 онд БНСУ-д болсон “Korea international ballet competition” олон улсын балетын “ А” зэрэглэлийн уралдаанд оролцож хүрэл цом, тусгай шагнал хүртэж байсан нь 35 жил тасраад байсан балетын эмэгтэй бүжигчдийн амжилтын буухиаг үргэлжлүүлсэн томоохон шагнал болсон аж.
э.бурам