Канадын тамирчин “Mongolia Bike Challenge”-ыг өнгөлж байна

Хуучирсан мэдээ: 2011.08.08-нд нийтлэгдсэн

Канадын тамирчин “Mongolia Bike Challenge”-ыг өнгөлж байна

“Mongolia Bike Challenge” уулын дугуйн олон өдрийн уралдааны оролцогчид талаас их замаа туулаад байна. Уралдааны зургаа дахь гараа өчигдөр болж, оролцогчид Архангай аймгийн нутгаар нийт 132 км зайд уралдсан. Өнөөдөр тамирчдын хувьд амралтын өдөр бөгөөд маргааш долоо дахь гараагаа хийх юм.

Говь, хангай хосолсон Монголын нутгаар үргэлжилж буй “Mongolia Bike Challenge-2011” уралдааны зургаан гарааны дараах байдлаар Канадын тамирчин Кори Уоллос нийлбэр 26:00:40 цагийн амжилтаар тэргүүлж байна. Харин түүний араас өнгөрсөн жилийн аварга, Италийн дугуйч Марзио Дехо хоёр минут, 10 секундын зөрүүтэй нэхэж явна. Харин гуравдугаарт мөн Канадын тамирчин Крейг Ричи бичигджээ.

Тэмцээнд оролцож буй Монголын таван дугуйчны тухайд М.Уламбаяр 17 дугаарт, н.Түмэндэмбэрэл, Д.Эрдэнэбаяр, М.Батмөнх нар 25-27 дугаар байрт, Л.Батбаяр 45 дугаарт тус тус бичигдээд байна.

Хоёр дахь жилдээ манай улсад зохиогдож буй “Mongolia Bike Challenge-2011” уралдаан энэ сарын 12-нд өндөрлөнө.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж