ЦЕГ-ын төв архивт үзэсгэлэнгийн танхим үүдээ нээв

Хуучирсан мэдээ: 2017.11.29-нд нийтлэгдсэн

ЦЕГ-ын төв архивт үзэсгэлэнгийн танхим үүдээ нээв

ЦЕГ-ын төв архивт үзэсгэлэнгийн танхим үүдээ нээв

Монгол Улсад Орчин цагийн архивын байгууллага үүсч хөгжсөний түүхт 90 жилийн ойн баярыг тохиолдуулан Цагдаагийн ерөнхий газрын Төв архиваас эрхлэн өөрийн байрандаа үзэсгэлэнгийн танхимыг шинээр байгуулж нээлтээ хийлээ. Төрийн архив нь архивын баримтыг нийтэд сурталчлах, эргэлтэд оруулах үзэсгэлэнг гаргах үндсэн чиг үүргүүдийг хэрэгжүүлж ажиллана гэж Монгол Улсын архивын тухай хуульд заасан байдаг. Хуульд заасан дээрх үүргийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд тус архив нь төрийн архивуудаас анх удаа бие даасан үзэсгэлэнгийн танхимтай болж байгаагаараа онцлог юм.

Үзэсгэлэнгийн нээлтийн ажиллагаанд Монголын архивчдыг дэмжих холбооны ерөнхийлөгч, Монгол Улсын Их сургуулийн докторантур О.Галбадрах, Архивын ерөнхий газрын кино, гэрэл зураг, дүрс бичлэгийн архивын эрхлэгч П.Ууган-Эрдэнэ, Архив, албан хэрэг хөтлөлтийн мэргэжлийн боловсон хүчин бэлтгэдэг Тэнгэр дээд сургуулийн оюутан, магистрын сургалтанд суралцаж байгаа суралцагч болон Төв архивын алба хаагч, ажилтан нар оролцлоо.

Энэ удаагийн үзэсгэлэнг “Монголын цагдаагийн байгууллагын түүхэн хөгжил” сэдвээр зохион байгуулан гаргаж, үзэсгэлэнд оролцогч нарт Монголын цагдаагийн байгууллагын түүхэн хөгжил сэдвээр тус архивын Түүх судлалын секторын эрхлэгч О.Одбаяр лекц уншиж, тэдний сонирхсон асуултанд хариулж, харилцан ярилцлага зохион байгууллаа.

Үзэсгэлэнгийн нээлтэнд оролцсон оюутан, алба хаагч, ажилтан нар үзэсгэлэнд тавигдсан үзмэрүүдийг сонирхож, Цагдаагийн байгууллагын түүхэн хөгжлийн талаар мэдээлэл авлаа.Тус архиваас цаашид Цагдаагийн байгууллагын алба нэгжүүдийн түүхэн хөгжлийн талаар тодорхой сэдвүүдээр улирал бүр үзэсгэлэн гаргахаар төлөвлөн ажиллаж байгаа юм байна.

Эх сурвалж: ЦЕГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж