Өөх шатаах шидтэй сонгины шөл

Хуучирсан мэдээ: 2011.08.08-нд нийтлэгдсэн

Өөх шатаах шидтэй сонгины шөл

АНУ-ын Миннесота мужын Мэйогийн эмнэлгийг учир мэдэх хүмүүс дэлхийн анагаах урлан хэмээдэг. Гэвч энэ урланд зөвхөн саятан, тэрбумтнууд л очиж дийлэхээс энгийн хүмүүс мөрөөдөөд ч нэмэргүй. Хэдийгээр очиж чадахгүй ч ам дамжсан яриагаар бол тэрхүү гайхамшигт урланд бэлтгэдэг хоол хүнсний талаар мэдээлэл олддог юм. Баячуудын жин хасах зорилгоор хэрэглэдэг хоолны жорыг энэ удаа танилцуулъя. Турахыг хүссэн бүсгүйчүүд минь туршаад үзээрэй.

Тэдний турах дэглэмүүдийн лидер нь "сонгины шөл" буюу "өөх шатаагч шөл" юм. Энэ дэглэмийг мэс засалд орохын өмнөх бэлтгэл болгож их хэрэглэдэг гэнэ. Организмийн бодисын солилцооны явцад үүссэн хор хурыг цэвэрлэх, илүүдэл жинг арилгаж энерги амин дэмээр бие организмийг тэжээх зориулалттай. Энэ шөлийг хүссэн хэмжээгээрээ идэж турах боломжтой. Гэхдээ тодорхой дэглэм барих ёстой гэнэ.

Шөлийг долоо хоногийн турш өдөр бүр идэх ёстой, их идэх тусмаа өөх сайн шатна. Өөх шатна гэдэг жингээ зөв хасах сайн арга юм. шөлөө бэлтгэхдээ орц найрлагыг хатуу баримтлах хэрэгтэй. Түүнээс гадна сонгины шөлөөр дэглэм барьж байгаа үед согтууруулах ундаа, хийжүүлсэн ундаа, талх, өөх тосзэргийг хатуугаас хатуу хориглоно. Ус харин боломжийн хэмжээгээр ихийг уугаарай. Дэглэмийг заасан ёсоор хатуу баримталж чадвал ганцхан долоо хоногт жингээсээ 5-8 кг хаях боломжтой. Тиймээс дэглэм барихаасаа өмнө жингээ үзэж, бүсэлхийн тойргоо хэмжээд хадгалчих. Төгсгөлд нь мөн үзээрэй. Үр дүнг үүгээр л мэдэрнэ шүү дээ.

Эхлээд шөлөө чанаж сурах хэрэгтэй.

Орц: Дунд зэргийн хэмжээтэй байцаа – 1 ш, бөөрөнхий сонгино – 6 ш, улаан лооль – 3 ш, ногоон чинжүү – 2ш, ногоон майлз (сельдерей, celery) – нэг багц, давс, перец

Бүх ногоогоо жижиг нарийн хэрчиж хувинд хийгээд дээр нь шөл нэмнэ. Давс, перецээр амтлаад ширүүн гал дээр 10 минут чанана. Дараа нь галаа багасгаад ногоонуудаа болтол нь дахин сайн чанахад амттай сайхан шөл бэлэн болно.

Нэг дэх өдөр
Чанасан шөлөө өдрийн турш, хүссэн хэмжээгээрээ хүссэн цагтаа иднэ. Их идэх тусам сайн. Завсар хооронд нь дуртай жимсээ амтархан идэж болно. Гэхдээ гадил идэх хэрэггүй. Шингэн зүйл ялангуяа ус их уугаарай. Цай бол чихэргүй уухыг зөвлөж байна. Кофе ч ялгаагүй.

Хоёр дахь өдөр

Шөлөө бас ногоо иднэ. Эрдэнэ шиш, ногоон вандуй, шошийн төрлийн ногооноос бусад ямар ч ногоо болно. Хэмжээ хязгаар тавихгүй, цадтал идээрэй. Чанасан, түүхий, даршилсан ямар ч хэлбэрээр шүү дээ. Энэ өдөр жимс идэж болохгүй. Өдрийн хоолондоо шарах шүүгээнд болгосон нэг ширхэг төмсийг цөцгийн тосоор амтлан идэж сэтгэлээ баясгахыг зөвшөөрнө. Бас нэг чухал зүйл нь ус. Өдөрт найман аяга уусан ч багадна шүү.

Гурав дахь өдөр
Шөл, жимс, ногоог хүссэнээрээ иднэ. Харин төмс хориглоно. Ус уухаа мартав аа.

Дөрөв дэх өдөр
Шөл, жимс, ногоо, тослоггүй сүү, гурван ширхэг гадил энэ өдрийн тань хоол. Цадталаа таашаалтайгаар иднэ. Ус их ууна.

Тав дахь өдөр
Шөлөө хүссэн хэмжээгээрээ, дээр нь өөхгүй үхрийн мах, шинэхэн улаан лоольтой хольж иднэ. Маханд ч мөн хэмжээ заахгүй. Идэж чадах хэмжээгээрээ л ид. Ус уухаа багасгаж огт болохгүй.

Зургаа дахь өдөр
Шөл, үхрийн мах, ногоо ялангуяа ногоон навчит ногоо иднэ. Цадталаа ид. Ахиухан ус уу.

Долоо дахь өдөр

Шөл, ногоо, бор будаа, чихэргүй жимсний ундаанаас мөн л хүссэнээрээ ууж ид. Уух усныхаа хэмжээг багасгаж огт болохгүйг бүү март.

Долоо дахь өдрийн төгсгөлд үр дүнгээ үз. Хэрэв та дээрх дэглэмийг яс баримталсан бол бүсэлхийгээрээ эрс нарийссан байх агаад бие тань хөнгөн, эрч хүчээр дүүрэн, сэтгэл хангалуун баяр баясгалантай байх болно.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж