Саудын угсаа залгамжлагчийн гол өрсөлдөгч гэгдэж байсан хунтайж Митеб бин Абдулла батлан даалтын нөхцөлтэйгөөр нэг тэрбум ам.доллар төлж шоронгоос суллагдсан байна. Саудын Арабын элитийн үндэсний гвардын тэргүүний алба хашиж байсан хунтайж Митеб бин Абдулла энэ сарын эхээр авлигын хэргээр баривчлагдсан 17 хүний нэг юм. Саудын Арабын угсаа залгамжлагч хунтайж Мухаммед бин Салманаар ахлуулсан авлигатай тэмцэх агентлаг энэ сарын эхээр олон арван бизнесмен, хунтайж, сайд нарыг авлигын хэргээр баривчлан хорьсон юм.
Саудын Арабын албан ёсны мэдэгдэлд дурдсанаар авлигын хэрэгт холбогдсон хунтайж улсад нэг тэрбум ам.доллараас ч илүү хохирол учруулсан боловч хохирлыг барагдуулаагүй байна” гэжээ. Албаны хүний мэдээлснээр авлигын хэргээр баривчлагдсан хүмүүсээс өөр гурван хүн барьцаа төлж, батлан даалтад гарсан байна. Саудын Арабын прокурорын газар энэ хэрэгт холбогдсон хүмүүсээс таван хүнийг батлан даалтад гаргахаар шийджээ.