Олон нийттэй харилцах арга барилын талаар байр сууриа илэрхийлэв

Хуучирсан мэдээ: 2017.11.29-нд нийтлэгдсэн

Олон нийттэй харилцах арга барилын талаар байр сууриа илэрхийлэв

Олон нийттэй харилцах арга барилын талаар байр сууриа илэрхийлэв

Монгол улсын БСШУСЯ-наас зохион байгуулж буй Соёл урлагийн ажилтны улсын II чуулганы хүрээнд “Номын сангийн удирдах ажилтны манлайллыг хөгжүүлэх нь” сэдэвт сургалт, семинарт энэ сарын 27-ны өдөр Тайванийн Үндэсний Их сургуульд Номын сангийн мэдээллийн удирдлагын чиглэлээр докторын зэрэг горилсон Тайваниас Монгол Улсад суугаа төлөөлөгчийн газрын хэлтсийн дарга Янь Жу Лиэнь зочноор уригдан оролцож, төрөөс олон нийттэй харилцах харилцаа ба бодлогын шинэчлэлийн асуудлаар туршлагаасаа хуваалцав.

Янь Жу Лиэнь сургалт, семинарын үеэр “Бусдад ашигтай байх зарчмыг баримтлан олон нийттэй харилцах”, “ард иргэдийн анхаарал хандуулж буй асуудлыг хөндөх”, “ард иргэдэд энгийн ойлгомжтой хэлбэрийг ашиглан, төрөөс мэдээ, мэдээллийг олон нийтэд түгээх зорилгод хүрэх” зэрэг ойлголтуудын тухай дурдав. Тэрбээр хэлэхдээ “Төрөөс олон нийттэй харилцах харилцаа гэдэг нь төр ард иргэд хоорондын хоёр чиглэлт, бие биеэ харилцан ойлголцох тогтолцоог хэлэх бөгөөд олон нийттэй харилцах алба нь ард иргэдэд төрийн зүгээс хийж хэрэгжүүлж байгаа ажлыг таниулан сурталчлахаас гадна ард иргэд төрөөс хийж хэрэгжүүлэхийг хүсч хүлээж буй ажлыг олж мэдэх зэрэг асуудал багтана гээд, энэ нь мөн бодлогын шинэчлэл хийгдэх чухал үндэс суурь юм” хэмээв.  

Төрийн олон нийттэй харилцах албаны зүгээс ард иргэдийн дуу хоолой, саналыг сонсон, бодлогын шинэчлэлийг хийхийн зэрэгцээ удирдах албаны хүмүүстэй чадварлаг, ухаалгаар харилцах замаар удирдлагын зүгээс дэмжлэг аван, бодлогын шинэчлэл хийх зорилтод хүрэх бүрэн боломжтой хэмээн Янь Жу Лиэнь  үзэв.

Семинарыг дүгнэн хэлэхдээ тэрбээр “Олон нийттэй алхам тутамдаа харилцах хэрэгцээ шаардлага хүн болгонд тулгарч байдаг. Зарим хүн олон нийтийн харилцааг зөвхөн төрийн бодлогыг түгээх, сурталчлах үүрэгтэй гэж үздэг. Гэвч олон нийтийн харилцаа гэдэг нь амьдралын хэв маяг бөгөөд “бусдад ашигтай байх зарчим”-ыг баримтлан бусадтай харилцах, тэр дундаа “бусдын хүсч буй асуудлыг эхэлж хөндсөний дараа өөрийн ярих асуудлаа хөндөн ярих” замаар бусадтай харилцах нь эргэн тойронд байгаа хүмүүстэйгээ найрсаг сайн харилцаа тогтоон, хамтран ажиллах таатай нөхцөлийг бүрдүүлэх боломжтой гэв.

БСШУСЯ нь 10 жилийн өмнө Соёл урлагийн ажилтны улсын анхдугаар чуулганыг зохион байгуулж байсан бөгөөд энэ жил хоёр дахь удаагаа энэхүү чуулганыг зохиож байгаа ба 21 аймгийн номын сангийн удирдах ажилтан, албан хаагч, соёл урлагийн ажилтан зэрэг нийт 70 гаруй төлөөлөгч чуулганд оролцож байгаа юм.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж