Хятад Хойд Солонгосын дүрвэгсдийг нутаг буцаажээ

Хуучирсан мэдээ: 2017.11.29-нд нийтлэгдсэн

Хятад Хойд Солонгосын дүрвэгсдийг нутаг буцаажээ

Хятад Хойд Солонгосын дүрвэгсдийг нутаг буцаажээ

Хойд Солонгосоос дүрвэж Өмнөд Солонгост очсон И овогт хүүгийнхээ зургийг үзүүлэв.

Эх орноосоо зугтаж яваад Хятадын нутаг дэвсгэрт баригдсан Хойд Солонгосын дүрвэгсдийг эх оронд нь буцаажээ.

Умардын 10 иргэн арваннэгдүгээр сарын эхээр хууль бусаар, нууцаар хил нэвтэрч, улмаар Хятадын харуулуудад баригдсан юм.

Харин умардаас зугтаж, Өмнөд Солонгост очсон нэгэн эр тэдгээр баригдсан хүмүүсийн дунд эхнэр, дөрвөн настай хүү нь байгаа хэмээн мэдэгдэж, Хятадын дарга Си Жиньпин, АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп нараас тэднийг нутаг буцаахгүй байхыг хүсч, захидал бичсэн. Тэднийг нутаг буцаавал амиа алдаж ч мэднэ гэж тэрбээр захидалдаа дурдсан юм.

Гэвч, Хойд Солонгосын дүрвэгсдийг нутаг буцааж, шоронд хорьсон гэх мэдээллийг тэр олж авчээ. Human Rights Watch хүмүүнлэгийн байгууллагын мэдээлснээр эх орноосоо зугтсан хүмүүсийг ялласан бололтой.

Дүрвэгсдийн талаар Хятад ба Хойд Солонгосын тал аль аль нь мэдээлэл өгөөгүй байна.

Эхнэр, хүүхдээ аврахыг хүсэж, Хятадын даргад захидал бичсэн эр И овогтой юм. Тэрбээр 2015 онд Өмнөд Солонгос руу зугтсан бөгөөд хожим гэр бүлээ авчирна гэсэн итгэлтэй байжээ.

“Одоохондоо тэднийг хорих байранд саатуулсан байгаа гэж найдаж байна. Гэвч тэнд хэдэн сар болоход л өлөн зэлмэн байдлын улмаас доройтож, сульддаг гэж сонссон. Сайндаа л өдөрт 20 ширхэг эрдэнэ шишийн үр иддэг гэсэн. Үгээр илэрхийлэхийн аргагүй хэцүү мэдрэмж төрж байна. Тамд л ийм байдаг байх” гэж И овогт ярьжээ.

Хойд Солонгосын дүрвэгсэд арваннэгдүгээр сарын 4-нд Хятадын зүүн хойд зүгийн Льяонин мужийн Шеньян хотоос баригджээ.

 

С.ЦЭЛМЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж