Сибирийн цэцэрлэгүүдэд шинэ жилээр өвлийн өвгөн урихыг хориглов

Хуучирсан мэдээ: 2017.11.29-нд нийтлэгдсэн

Сибирийн цэцэрлэгүүдэд шинэ жилээр өвлийн өвгөн урихыг хориглов

Сибирийн цэцэрлэгүүдэд шинэ жилээр өвлийн өвгөн урихыг хориглов

Сибирийн Новосибирск хотын захиргаанаас  шинэ жилийн баярын үеэр өвлийн өвгөн, цасан охиныг цэцэрлэгүүдээр зочлохыг хориглосон байна.

ОХУ-д шинэ жилийн баярын гол дүр бол Санта Клаусын орос хувилбар Дед Мороз буюу өвлийн өвгөн, шидэт үлгэрийн дагина цасан охин. Нэгэнт хотын захиргаа ийм шийдвэр гаргасан учраас эцэг эхчүүд шинэ жилийн баярыг Дед Морозгүй тэмдэглэх эсэхэд эргэлзэж байгаа гэнэ.

Эцэг эхчүүдийн тайлбарлаж буйгаар цэцэрлэгүүдэд өвлийн өвгөнийг хориглосон гол шалтгаан нь цэцэрлэгийн багш ажилтнуудыг өвлийн өвгөнд тоглох жүжигчин хөлслөхийн тулд эцэг эхчүүдээс авлига авахыг зогсоох зорилготой ажээ. ОХУ-ын Киров, Казань болон Самарын цэцэрлэгүүдэд ч мөн үүнтэй адил эцэг эхчүүд багш ажилтнуудад авлига өгөхийг зогсоох зорилготой кампанит ажил өрнөсөн байна.

Новосибирск хотын захиргаанаас мэдээлснээр хориг хотын бүх цэцэрлэгүүдэд хэрэгжиж буй бөгөөд ийм шийдвэр гаргахад хүүхдийн сэтгэлзүйчид зөвлөсөн гэнэ. Цэцэрлэгийн хүүхдүүд шинэ жилийн баярын жинхэнэ утга учир болон өвлийн өвгөн ямар учиртай хүн гэдгийг ойлгож амжаагүй байдаг гэж сэтгэлзүйчид тайлбарлажээ. Цэцэрлэгүүд өвлийн өвгөнийг урьж болохгүй бол цасан охидыг урих санал гаргасан ч сэтгэлзүйчид эсэргүүцсэн байна.

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж