
Монгол Улсын Засгийн газраас санаачлан хэрэгжүүлж байгаа “Зөгийн үүр” хөтөлбөрийн хүрээнд Ерөнхий сайдын дэргэдэх хилийн чанадад амьдарч буй Монгол Улсын иргэдтэй хамтран ажиллах зөвлөлөөс Европт ажиллаж, амьдарч байгаа өндөр боловсрол, нарийн мэргэжил эзэмшсэн иргэдийн анхдугаар чуулга уулзалтыг зохион байгуулахаар болжээ. Энэ талаар өнөөдөр “Монгол ньюс” мэдээлийн төвд “Монгол Германы гүүр” ТББ-аас мэдээлэл хийлээ. Тус уулзалтыг Монгол Улсын Засгийн газраас ХБНГУ-ын Засгийн газартай хамтран зохион байгуулж байгаа аж. Чуулга уулзалт ирэх есдүгээр сарын 31, аравдугаар сарын 1-нд Герман улсын нийслэл Берлин хотноо болох бөгөөд Европын 15 гаруй орноос Монголын иргэд ирж оролцохоор хүсэлтээ ирүүлж байгаа аж. Чуулга уулзалтын гол зорилго нь Европ тивд амьдарч байгаа өндөр боловсрол эзэмшсэн иргэдээ тухайн салбарынх нь удирдлага, эрдэм шинжилгээний байгууллага, хувийн хэвшлийн төлөөлөлтэй уулзуулахад оршиж байгаа гэнэ. Энэхүү чуулга уулзалт нь нийт 200 гаруй төлөөлөгчтэй зохион байгуулагдахаар төлөвлөгдөөд байгаа ба үүнд, Монголоос төр захиргааны байгууллага, эрдэм шинжилгээний хүрээлэн, хувийн хэвшлийн төлөөлөл гээд 50 хүний бүрэлдэхүүнтэй баг Германыг зорих юм байна. Эхний өдөр чуулга уулзалт болох бол хоёр дахь өдөр дотоодын хөдөлмөрийн зах зээлээс нөхөгдөхгүй байгаа ажлын байрны талаар бодит мэдээлэл өгч, хөдөлмөр жуулчлалын үйл ажиллагаа явуулах юм байна.
Г.Даша
авторт 2011-08-08 180.235.177.87
үүнийг бичигч мэдээллээ тодруулбал гадаадад ажиллагсдад хэрэгтэй болох юм энд монголд амьдардаг тавин хүн германд очих юм байна харин гаднаас оролцох хүсэлтэй хүмүүст тэр монгол германы гүүр гэдэг ч юмуу өөр зохион байгуулах байгууллагынх нь албан хаяг холбоо барих утас емайл хаяг хэрэгтэй юм байна шүүдээ
Amara 2011-08-08 202.131.234.2
Ene uulzaltand oroltsmoor baina yaaj holboo barih ve minii huvid bi Germany Hamburg hotiin anagaah uhaani ih surguuli tugsuud ulmaar Neostadt hotiin tuv emnelegt medreliin emcheer 5 dahi jildee ajilladag minii mobil 49-174-890-2609
Зочин 2011-08-08 202.55.191.37
ene zuragnii zuun gar tald suuj baigaa neg dalijgar yum surguuli nom togson yumuu berlind har ajil hiigeed guigeed bdg baisniig n sanah yum
Зочин 2011-08-08 124.158.71.21
БАЯНЗҮРХ ЗАХЫН УРД БАЙРЛАХ ашиглалтанд орсон 79м2 бүхий 2 өрөө ШИНЭ БАЙРЫГ м2-г 1100000 төгрөгөөр тооцож зарна Төлбөрийн 20 хувийг бэлнээр хийвэл үлдсэн 80 хувийн банкны урт хугацааны зээлд хамруулж болно
Утас 9192-5988 9913-7275