С.Зоригийн хэрэгт нөлөөлсөн үү?

Хуучирсан мэдээ: 2017.11.29-нд нийтлэгдсэн

VS

С.Зоригийн хэрэгт нөлөөлсөн үү?

С.Зоригийн хэрэгт нөлөөлсөн үү?

NEWS агентлаг “VS” булангийнхаа энэ долоо хоногийн дугаарт Тагнуулын ерөнхий газрын дарга асан Б.Хурц, Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж нарын байр суурийг онцоллоо. Тэд С.Зоригийн хэргийн талаар юу ярив?

Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж:

Тагнуулын ерөнхий газрын дарга асан Б.Хурц:

Намайг С.Зоригийн хэргийн ажлын хэсгийг дөрвөн удаа өөрчилсөн гэж байна лээ тэр бол худлаа. Тэр ажлын хэсэг өөрчлөх санал явж байсан бол тагнуулаас орсон. Тэгээд ч нууцын зэрэглэлтэй байсан. Намайг оролцуулаад хууль зүйн зургаан сайд үүнийг мэдэх ямар ч боломжгүй. Энэ хэргийг нууцаас гаргах хэрэгтэй. Саналаа би өчигдөр Засгийн газарт оруулчихсан. ТЕГ-ын саналыг үндэслээд шүү. Одоо ирэх долоо хоногт Засгийн газрын хуралдаанаар оруулаад энэ хэргийг нууцаас гаргана даа. Хоёрдугаарт, захиалгаар хүн алсан гэж шийтгэчхээд захиалагчийг нь одоог хүртэл зарлахгүй байна. Захиалагчийг нь хэн нууцлаад байгаа юм бэ. Нэг бол тагнуулынхан, эсвэл шийтгүүлсэн хүмүүс л нууцалж таарна шүү дээ. Захиалагчийг нь олж тогтоож байж тэр ял авсан гурван нөхрийг чинь ийм хэрэг хийсэн гэж яллах ёстой биз дээ. Тэр нь байхгүй болохоор би итгэхгүй байгаа юм. Гуравдугаарт, би ч бас харьцангуй өндөр мэдээлэлтэй хүн шүү дээ. Захиалагчаа зарлаач гэдгийг би эртнээс тавьж ирсэн. Хамгийн гол нь энэ хэрэгт холбогдсон нөхдийг барьж авахын өмнө эндээс хүн явуулж тэр н.Содномдаржаа гэдэг нөхөртэй зодоон үүсгүүлсэн. Зориуд, өдөж шүү. н.Чимгээ гэдэг эмэгтэйн хашаанд хүний шарил аваачиж хаяад, сэтгэлийн дарамтад оруулж байгаад эд нар ажиллагаа хийсэн. Ингэж болох уу

“Хууль зүйн сайд Ц.Нямдорж С.Зоригийг хөнөөсөн хэргийн талаар нэлээд ярьж байна.Тиймээс би энэ асуудалтай холбогдуулж тодорхой мэдээлэл  өгөх нь зөв гэж үзлээ. Ц.Нямдорж гэдэг хүн сайд болох бүртээ энэ хэргийг шалгах Ажлын хэсгийг өөрчилж, нийт дөрвөн удаа тараасан байдаг. Ажлын  хэсэгт ажиллаж байсан 32 албан хаагчийг сольсон. Одоо бас сайд  болонгуут дахиад энэ хэрэг рүү орж байна. Үндэсний Аюулгүйн Байдлын Зөвлөлөөс гаргасан зөвлөмжид энэ хэргийн ажлын хэсэгт мэргэжлийн алба хаагчид тогтвортой  ажиллах ёстой гэж заасан байдаг. Улс төрийн болон бусад зорилгоор  Цэндийн Нямдорж энэ хэрэгт нөлөөлж байна. Сайд болохоороо энэ хүн  шууд Тагнуулын байгууллагаар оролдож эхэлдэг. Өөрөө биш ч хэн нэгнээр,  өөр ямар нэгэн гишүүдээр хууль санаачлуулна, өргөн барина, энэ  байгууллагын эрх мэдэл, бүх зүйл рүү халдаж эхэлдэг. Өөрөө хууль  зөрчдөг. Эрдэнэтийн асуудлаар Д.Дорлигжав 800 гаруй мянган  ам.долларын асуудалд ороод, тэрийг энэ хүн сайд байхдаа бас хуулийн  байгууллагад нөлөөлж, тэр хэрэг замхарсан. Дараа нь Алтангийн хэрэг байна. Бүхэл бүтэн байгууллагын материалыг шатаачихсан, эзэн холбогдогч нь тогтоогдохгүй хэргүүд байдаг. Тухайн үеийн н.Энхтөр  хурандаа ярьж байсан. Өрөөндөө дуудаад дарамтлаад, энэ хэргийг хаа  гээд байх юм гээд. Иймэрхүү жишээ олон гарч ирнэ. Ц.Нямдорж өөрөө Эрдэнэтэд шахааны бизнестэй. С.Зоригийн хэрэг Эрдэнэтээс үүдэлтэй  байх магадлал өндөр.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж