Жолооны үнэмлэхийг хэвлэж эхэлжээ

Хуучирсан мэдээ: 2017.11.28-нд нийтлэгдсэн

Жолооны үнэмлэхийг хэвлэж эхэлжээ

Жолооны үнэмлэхийг хэвлэж эхэлжээ

Хэсэг хугацаанд хүлээгдээд байсан жолооны үнэмлэх хэвлэх ажил хэвийн үргэлжлэх боломжтой болжээ. Ингэснээр жолооны үнэмлэх нөхөн авах, солиулах, шинээр жолооч болсон, ангиллаа ахиулах хүсэлт гаргасан иргэдэд өнөөдрөөс энэ асуудлаа шийдвэрлүүлж эхэлсэн байна.

Жолооны үнэмлэх хэвлэх ажил саатах болсон нь төсөвт суугдсан санхүүжилтээр нээлттэй тендер зарлаж, шалгарсан компанитай гэрээ байгуулан хэвлүүлдэг болсонтой холбоотой.

Өнгөрсөн хугацаанд нийтдээ 100 мянга гаруй иргэний жолооны үнэмлэхтэй холбоотой материал Цагдаагийн ерөнхий газрын Бүртгэл хяналтын төвд ирсэн байна. Тэр бүгдийг хэвлэж, асуудлыг нь шийдвэрлэх юм.

 

Г.ХОРОЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж