Орос, Хятадын агаарын компаниуд хамтарч ажиллана

Хуучирсан мэдээ: 2017.11.28-нд нийтлэгдсэн

Орос, Хятадын агаарын компаниуд хамтарч ажиллана

Орос, Хятадын агаарын компаниуд хамтарч ажиллана

Оросын ‘Аврора’ авиакомпани, Хятадын ‘China Express Airlines’ авиакомпани хамтран цахим тасалбар бичиж байх гэрээнд гарын үсэг зуржээ. Тус цахим тасалбар нь Алс Дорнодоос Хятад руу нисэх нислэгт үйлчилнэ гэж ‘Аврора’ авиакомпанийн хэвлэл мэдээллийн алба мэдэгдлээ. 

Гэрээ ёсоор, хоёр компанийн аль нэгний албан ёсны бланкийг  ашиглан бүртгэл хийлгэх боломжтой аж. Ингэснээр цаг хугацаа хэмнэнэ гэж талууд үзсэн байна. 

“Аврора” нь China Express Airlines-ийн анхны гадаад түнш болж байгаа бөгөөд гэрээ ирэх 2018 оны зунаас эхлэн хэрэгжиж юм.

Сонирхуулахад, Сhina Express Airlines нь Хятадын дотоодын нислэгийн компани бөгөөд 82 орчим чиглэлд зорчигч тээвэрлэдэг. Тус компани Airbus A320, Bombardier CRJ-900  онгоцтой. Гол зангилаа цэг нь Чунцин хотын олон улсын “Зянбэй” онгоцны буудал юм байна. Харин “Аврора” нь ОХУ-ын агаарын гол тээвэрлэгч “Аэрофлот” компанийн Алс Дорнод дахь охин компани ажээ. 

ЭХ СУРВАЛЖ. РИА НОВОСТИ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж