Хүний эрхийн хамгаалагч, сайн дурын үйлстэн Елизавета Глинки одоогоос жилийн өмнө Сири рүү нисч байхдаа сүйрсэн Оросын ТУ-154 онгоцны ослоор амиа алдсан билээ. Тэрээр ‘Доктор Лиза’ нэрээр олонд алдаршсан нэгэн байсан юм.
Түүний үүсгэн байгуулсан ‘Шударга тус’ сан доктор Лизагийн өдрийн тэмдэглэлийг ном болгон хэвлэсэн нь өнгөрсөн даваа гаригт /2017.11.27/ худалдаанд гарлаа. “Доктор Лиза Глинки: Би үргэлж сул дорой нэгний талд байх болно” нэртэй номд Лизагийн өдрийн тэмдэглэл, нийтлэл болон гэр бүлийнхэн гэрэл зургууд багтжээ.
‘Тэрээр гайхамшигтай, өвөрмөц хүн байсан. Иймээс номын нээлтийг ч гэсэн өвөрмөц хийхийг хүслээ. Энэхүү номыг худалдан авна гэдэг бол түүнд тусалж буйн хэрэг’ гэж аяныг зохион байгуулагчид хэлж байв. Номын борлуулалтын орлогыг ‘Шударга тус’ санд төвлөрүүлнэ гэж “Эксмо-АСТ” хэвлэлийн газрын орлогч захирал Марина Абрамова мэдэгдсэн ажээ.
Доктор Лиза орон гэргүй, эдгэшгүй өвчтэй хүмүүс, асран хамгаалагчгүй ахмадууд болон хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст туслах зорилгоор ‘Шударга тус’ санг үүсгэн байгуулсан байдаг.
Сануулахад, 2016 оны арванхоёрдугаар сарын 25-нд Сирид байлдаж байсан оросын цэргүүдэд Зул сарын сарын баярын бэлэг хүргэхээр нисэж байсан ТУ-154 онгоц сүйрсэн түүхтэй. Онгоцод Оросын цэргийн дуу, бүжгийн чуулган бүрэн бүрэлдэхүүнээрээ, телевизийн хоёр сэтгүүлч болон доктор Лиза нар байсан юм.
ЭХ СУРВАЛЖ: РИА НОВОСТИ
Холбоотой мэдээ