Биткойны ханш 9481 ам.доллартай тэнцлээ

Хуучирсан мэдээ: 2017.11.28-нд нийтлэгдсэн

Биткойны ханш 9481 ам.доллартай тэнцлээ

Биткойны ханш 9481 ам.доллартай тэнцлээ

Сүүлийн үед цахим мөнгө, биткойн гэх мэт санхүүгийн зах зээлийн шинэ нэршлүүд сонсогдох болсон. Үүнийг сүлжээний бизнес, залилан гэж ярьж байгаа бол их ашиг олох боломжтой бизнес ч гэж яригдах болсон. Тэгвэл өнөөдөр /2017.11.28/ “Цахим мөнгө: Бид хашаа явж байна вэ” хэлэлцүүлэг боллоо.

Криптовалютын төлөөлөл болсон биткойныг хүмүүс хоёр төрлөөр хэрэглэж байна. Эхнийх нь арилжаа болон төлбөр тооцооны хэрэгсэл байдлаар ашигладаг болсон аж. Биткойноор үйлчилдэг 200 мянга гаруй үйлчилгээний байгууллага үүсчээ. Мөн 3000 гаруй биткойны АТМ-үүд дэлхий даяар ажиллаад эхэлсэн байна.  Туркиш эйрлайнс тийзээ биткойноор борлуулах болсон бол Швейцарь улс татвараа биткойноор аваад эхэлсэн аж.

Харин Японд хүнсний бүх дэлгүүрийн сүлжээ нь биткойн руу шилжих бэлтгэлээ хангаж эхэлжээ.

Цаашид биткойн нь төлбөр тооцоо гэхээсээ илүү хөрөнгө оруулалтын хэрэгсэл байдлаар ашиглагдах хандлага руу чиглэх төлөвтэй байгаа гэнэ.

Биткойны үнэ энэ сарын 26-нд 9000 ам.долларт хүрсэн бол өнөөдөр 9481 ам.доллартай тэнцэж иржээ.

Монголд цахим мөнгөний хууль батлагдсан, ирэх оноос хэрэгжиж эхлэх юм.

Хуультай болсон тул  “Эгэрэг” нэртэй цахим мөнгө гаргахаар болжээ. ‘Эгэрэг’ платформыг санаачлагч М.Хасчулууны хэлж буйгаар энэ нь блокчэйн дээр суурилсан, төвлөрсөн удирдлагатай байх аж.

Уг хэлэлцүүлэгт Монгол банк, Санхүүгийн зохицуулах хороо, Ард санхүүгийн нэгдэл, Цахим Эгэрэг компани болон ШУТИС- Мэдээлэл, Холбооны Технологийн Сургуулийн төлөөллүүд оролцлоо.

Г.ХОРОЛ 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж