“Perfect Dance” шоу нэвтрүүлгийн шүүгчид  хэн байх вэ ?

Хуучирсан мэдээ: 2017.11.28-нд нийтлэгдсэн

“Perfect Dance” шоу нэвтрүүлгийн шүүгчид  хэн байх вэ ?

“Perfect Dance” шоу нэвтрүүлгийн шүүгчид  хэн байх вэ ?

          “UBS” телевизийн уран бүтээлчид өөрсдийн шинэ төсөл болох “Perfect Dance” шоу нэвтрүүлгийн талаараа өнөөдөр /2017.11.28/ мэдээлэл хийлээ.

Бүжгийн урлагийн бүх төрлөөр өрсөлдөж хүчээ сорих боломжийг UBS телевизийн “Perfect Dance” шоу нэвтрүүлэг олгож байгаа юм.  Шоуны оролцогчид бүжгийн ганцхан төрөлд баригдалгүйгээр оролцох боломжтой бөгөөд гоцлол, хосын, гуравласан болон хамтлаг бүжгийн төрлөөр өөрсдийн хүссэн бүжгээрээ оролцож болох юм.

Шоу нэвтрүүлгийн бүртгэл арванэгдүгээр сарын эхэн үеэр эхэлсэн бөгөөд 600 гаруй хүмүүс бүртгүүлээд байна. Одоогоор нэвтрүүлгийн дөрвөн шүүгч, болон  хөтлөгч хэн байхыг нууцалж байгаа гэв. Энэ сарын 30-ны өдөр бүртгэл дуусаж, арванхоёрдугаар сарын  25-ны өдөр эхний дугаарыг эфирээр цацах юм байна.

НӨХЦӨЛ:

-Насны хязгаар заагаагүй тул бүх насныхан оролцох боломжтой

-Гоцлол, хос, гурвал болон хамтлагаараа оролцох боломжтой

-Бүжгийн бүх төрлөөр өрсөлдөж болно

БҮРТГЭЛ:

Нэвтрүүлгийн бүртгэл 11-р сарын 30-ны өдрийг  дуустал “UBS” телевизийн байранд өдөр бүр 08:00-20:00 цагийн хооронд явагдаж байна.

НААДМЫН ШАГНАЛЫН САН:

-Гуравдугаар байр: III шатанд амжилттай оролцож, тэнцсэн 12 оролцогч, баг бүрт 500’000₮-тэй банкны карт олгоно.

-Хоёрдугаар байр : IV шатанд оролцож буй 12 оролцогч, багийн эзэмшиж буй дансны дугаарыг олон нийтэд зарлах ба фенүүдийнх нь дэмжлэгийг оролцогч, баг тус бүрийн дансанд төвлөрүүлнэ. Энэ нь дараагийн шатанд тэнцэх эсэхэд 25% хүртэл хувиар нөлөөлнө.

-Нэгдүгээр байр : Эцсийн шатанд шалгарсан шоуны ялагч, багийг 10’000’000 төгрөгийн хадгаламж хүлээж байна.

                                                                                                                                                                                                     Э.Бурам

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж