Шинэ жилээр хайртай хүмүүстэйгээ заавал үзэх кино

Хуучирсан мэдээ: 2017.11.28-нд нийтлэгдсэн

Шинэ жилээр хайртай хүмүүстэйгээ заавал үзэх кино

Шинэ жилээр хайртай хүмүүстэйгээ заавал үзэх кино

Шинэ жилийн баяр ойртох бүрт хэн нэгнээс гэнэтийн зүйл хүлээсэн, дэргэдэх хүнээ баярлуулсан, гайхамшиг бүтээхийг хүссэн, хүн бүр адал явдал, догдлол, гэнэтийн учралтай учрахыг битүүхэндээ мөрөөдсөн гэгээн өдрүүдээр үргэлжилдэг. Энэ бүх нарийн мэдрэмжүүдийг хурцалдаг  зүйл бол мэдээж урлагийн  тоглолтууд байдаг.

Тэгвэл Монголын кино урлагийн ертөнц  “Шинэ жил” нэртэй нэгэн уран бүтээлээ өлгийдөн авч байгаа юм байна.  Уг бүтээлийг “Тэгт тойрог” кино компани, “We film”, “Нүүдэлчний домог” телестуди хамтран бүтээжээ. Уран бүтээлчид нь энэхүү киног шинэ жилээр хайртай хүмүүстэйгээ заавал үзэх кино гэж тодотрхойлжээ. “Шинэ жил” кино арванхоёрдугаар сарын 8-аас эхлэн бүх кинотеатруудаар гарах юм байна.  “Шинэ жил” киноны гол дүрд МУСТА, жүжигчин Э.Мөнхтөр, мөн МУСТА, жүжигчин Б.Хулан нар тогложээ.

Шинэ жилийн үдэшлэгт хэт баярласан Зоригоо нэгэн нууцлаг өвгөнтэй тааралдсанаар маргааш өглөө нь үл таних эмэгтэйн гэрт сэрнэ. Ингээд 30 гарсан ч гэрлэж амжаагүй гоонь эр маань өөрөө ч мэдэлгүй будлианы гол дүр болон хувирдаг. Ажил уу, амьдрал уу гэсэн бэрх сонголттой тулгарна. Хувь тавилан даажигнаагүй байгаа, асуудалд хэрхэн хандахаас хувь тавилан шалтгаална. Харин шинэ жилийн орой бүх зүйл сайхан болно гэдэгт итгэх хэрэгтэй. Яагаад гэвэл шинэ он, шинэ цаг хугацаа, шинэ түүх эхэлж байна.  Тэдний хачин, жигтэй хайрын түүх хэрхэхийг киноны үйл явдлаас хүлээн авч үзээрэй.

Ш.ЧИМЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж