2017 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр I, II, III ангиллын 30 хувьцаат компанийн 907,739 ширхэг хувьцаа арилжигдсанаас 12 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 16 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 2 хувьцаат компанийн хувьцааны ханш тогтвортой байлаа. Үүнээс ‘Эрдэнэт Автү Зам’ ХК /EAZ/ хувьцааны ханш хамгийн өндөр буюу 15.00 хувиар өссөн бол ‘Улаансан” ХК-ийн /UNS/ ханш хамгийн өндөр буюу 12.09 хувиар уналаа.
Засгийн газрын үнэт цаасны хоёрдогч зах зээлийн арилжаагаар 130 ширхэг үнэт цаас 12.6 сая төгрөгөөр арилжаалагдлаа.
Энэ өдөр ‘MSE ALL’ индекс 1,267.19 нэгж болж 0.47 хувиар буурсан бол зах зээлийн үнэлгээ 2,416,918,138,048 боллоо.
Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.
Эх сурвалж: МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ