Ньюс хөтөч: Үндсэн хуулийн цэц хуралдана

Хуучирсан мэдээ: 2017.11.29-нд нийтлэгдсэн

НЬЮС ХӨТӨЧ

Ньюс хөтөч: Үндсэн хуулийн цэц хуралдана

Ньюс хөтөч: Үндсэн хуулийн цэц хуралдана

ХОТЫН ЦАГ АГААР

Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 33-35 градус, бусад хэсгээр 27-29 градус, өдөртөө 17-19 градус хүйтэн байна.

могой, морь жилтнүүд хянамгай бай

Буд гараг. Билгийн тооллын 11, Дэлгэрүүлэгч одтой, цагаан бич өдөр. Өдрийн наран 8 цаг 19 минутад мандан, 17 цаг 09 минутад жаргана. Тухайн өдөр хулгана, луу жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр эм, эмнэлгийн элдэв үйл, хагалгаа хийлгэх, биеийн тамирыг сэргээх, хараал, жатхыг буцаах, бүжиг наадам хийх, цэцэрлэг байгуулах, урлан бүтээхэд сайн. Хувцас эсгэх, шинэ хувцас өмсөх, зөвлөгөө хийхэд муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Хол газар яваар одогсод зүүн урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эрхтэн хурц болно.

ЭНЭ ӨДӨР МОНГОЛЫН ТҮҮХЭНД

1924.11.29 БНМАУ-ын анхдугаар Бага хурал хуралдаж, Бага хурлын тэргүүлэгчдийг П.Гэндэн даргатай, Ардын засгийн газрыг Б.Цэрэндорж тэргүүнтэйгээр байгуулжээ. Улсын Бага хурлын нарийн бичгийн даргаар Ламжавыг сонгосон байна.

ӨНӨӨДӨР БОЛОХ ҮЙЛ ЯВДАЛ

08.30

  • Гэмтэл согог судлалын төвийн Гэр бүлийн хүчирхийлэлд өртөгсдөд үйлчилгээ үзүүлдэг Нэг цэгийн үйлчилгээний төв нээлттэй хаалганы өдөр зохион байгуулна.

09.00

  • “Хорих байгууллага ба хүний эрх” сэдэвт хүний эрхийн сургагч багш бэлтгэх сургалт эхэлнэ. Сургалт арванхоёрдугаар сарын 01 хүртэл үргэлжилнэ.

09.30

  • Монгол-Словакийн бизнес уулзалт Гадаад харилцааны яамны Зөвшилцөл танхимд болно.
  • Үндсэн хуулийн цэц хуралдана. Зөрчлийн тухай хуулиар, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг жагсаал, цуглаанд оролцуулсан, зохион байгуулсан этгээд хариуцлага хүлээхээр заасан нь Үндсэн хууль зөрчсөн эсэхийг хянан хэлэлцэнэ.
  • Төрийн ордны Их Танхимд ‘Соёл, урлагийн ажилтны II чуулган’ эхэлнэ. Соёлын бодлого, үзвэр, үйлчилгээний стандарт, монгол контент, улс орны хөгжил дэх соёлын орон зай зэрэг олон сонирхолтой сэдвээр илтгэл хэлэлцүүлж, салбарын амжилт, алдаа, оноог ярилцах юм

10.00

  • ШУА-ийн Олон улсын харилцааны хүрээлэнгийн нээлттэй хаалганы өдөрлөгтэй

11.00

  • Монголын Үндэсний музейд хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд музей үзүүлэх боломж бүрдүүлэх төслийн хандивын үйл ажиллагаа болно.
  • Эрэн сурвалжлах сэтгүүлзүйн даяаршлын асуудлаарх хэвлэлийн хурал Хэвлэлийн хүрээлэнгийн мэдээллийн төвд болно.

14.00

  • Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар зохион байгуулж буй “Улсын хөгжил, төрийн бодлогод эрдэмтдийн оролцоог нэмэгдүүлье” сэдэвт нээлттэй хэлэлцүүлэг Төрийн ордон дахь Иргэний танхимд болно.
  • ‘Бодлогод залуусын хяналт’ ТББ-аас ‘Залуучууд ба төсөв’ олон талт зөвлөлдөх уулзалт зохион байгуулна. Уулзалт Засгийн гарын 11-р байр, 2 давхрын дугуй зааланд болно.

16.00

  • ‘Зээлийн хүү бууруулах үндэсний стратеги’ зөвлөлдөх уулзалт Корпорэйт зочид буудлын хурлын танхимд болно. ААН-ын захирал, ажил олгогч эзэд, удирдлагууд оролцоно

ӨНӨӨДРИЙН ҮЗВЭР, ЭВЕНТ

19.00

  • Улсын драмын эрдмийн театрт Л.Толстойн ‘Адууны түүх’ жүжигтэй.
  • Ziferblat Ulaanbaatar -аас монгол бичгийн сургалт зарлажээ. Хоёр цаг үргэлжлэх сургалтын үнэ 8000 төгрөг. Сургалтын талаарх мэдээллийг 9991-7989 утсаар аваарай.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж