Сөүл: Умардын цөмийн зэвсэг бэлэн болно

Хуучирсан мэдээ: 2017.11.28-нд нийтлэгдсэн

Сөүл: Умардын цөмийн зэвсэг бэлэн болно

Сөүл: Умардын цөмийн зэвсэг бэлэн болно

Хойд Солонгос цөмийн зэвсэг хөгжүүлэх ажилд бүрэн хүчээ дайчлан, нэг жилийн хугацаанд цөмийн зэвсэг хөгжүүлэлтийг бүрэн дуусгах бололтой гэж Өмнөд Солонгосын Нэгдлийн яамнаас мэдэгджээ. 

Зургаа дахь удаагаа цөмийн туршилт хийснээс хойш 70 хоног нам гүм байсан умардын дэглэм ойрын хугацаанд баллистик пуужин хөөргөж болзошгүй дохио илрүүлсэн тухай Японы Киодо агентлаг мэдээлсний дараа БНСУ-ын Нэгдлийн сайд Чо Мён-гён дээрх мэдэгдлийг хийжээ.

“Хойд Солонгос боломжит хамгийн хурднаар цөмийн зэвсгээ хөгжүүлж байна. Хойд Солонгос ирэх нэг жилийн хугацаанд цөмийн зэвсгээ бүрэн хөгжүүлснээ зарлахыг үгүйсгэх аргагүй” гэж тэрбээр сэтгүүлчдэд мэдэгдсэн байна.

С.ЦЭЛМЭГ
 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж