Мянган жилийн тэртээ сөнөсөн хөлөг онгоц олжээ

Хуучирсан мэдээ: 2017.11.28-нд нийтлэгдсэн

Мянган жилийн тэртээ сөнөсөн хөлөг онгоц олжээ

Мянган жилийн тэртээ сөнөсөн хөлөг онгоц олжээ

Археологичид Египетийн хойд эргийн Александра хотын ойролцоо 1000-аад жилийн тэртээ сөнөсөн гурван хөлөг онгоцыг илрүүлжээ. Эртний Ромын эзэнт гүрнийх байж болзошгүй тэдгээр хөлгөөс их хэмжээний эд өлгийн зүйл олдсон талаар Египетийн холбогдох албаны хүмүүс мэдэгдсэн байна.

Ромын эзэнт гүрний анхны хаан Август Цезарь Октавианы үеийн алтан зоос, шавар эдлэл, болроор сийлж хийсэн эзэн хааны толгойн дүрс зэрэг их хэмжээний зүйлс байжээ.

MSN мэдээлснээр Египетийн Археологийн яамны Усан доорх археологийн хэлтэс, Европын усан доорх археологийн институт хамтран өнгөрсөн есдүгээр сараас хойш тэдгээр хөлгийн байршлыг тогтоож, усан доорх Ираклион хотын хөлөг онгоцны сэгт малтлагын ажил явуулсан байна.

Ираклион хотын туурийг Газар дундын тэнгист Абу-Кирийн булангаас холгүй байгааг Францын археологичид анх олж, илрүүлсэн бөгөөд археологийн хамгийн арвин олдвортой газар гэгддэг ажээ.

 

С.ЦЭЛМЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж