“2018 оны Бээжингийн музейнүүдийн тасалбар” нэртэй номын нээлт өнгөрсөн долоо хоногт Бээжин хотын музейд зохион байгуулагджээ. Ном бүрийн үнэ нь 120 юань бөгөөд номд тус хотын 113 музей, шинжлэх ухаан боловсролын түшиц газар болон соёл, урлаг, аялал жуулчлалын үзэсгэлэнт газруудын тухай мэдээллийг багтаасан байна. Түүнчлэн энэ номыг худалдан авснаар ихэнх музей болон үзэсгэлэнт газруудыг хоёр удаа үнэгүй эсвэл хөнгөлөлттэй үнээр үзэх эрхтэй болох аж.
Эх сурвалж: CCTV
Холбоотой мэдээ