Энэ өвлийн загварлаг маскууд

Хуучирсан мэдээ: 2017.11.28-нд нийтлэгдсэн

Энэ өвлийн загварлаг маскууд

Энэ өвлийн загварлаг маскууд

Өвлийн улиралд агаарын бохирдол эрс ихэсдэг. Энэ л үед эрүүл мэнддээ анхаарч, маск зүүхийг мэргэжилтнүүд зөвлөдөг билээ. 

Монголын дизайнеруудын холбоо болон Британийн агаарын бохирдлын маск үйлдвэрлэгч “Кэмбридж” компани иргэдийг эрүүл мэндээ хамгаалахыг уриалж, маск зүүхийг зөвлөж байна. Үүнтэй холбоотойгоор тэд загварлаг маскны уралдааныг зарлажээ. Ингээд монгол хэв маягийг тодотгосон загварлаг маскны шилдэг 15 дизайныг танилцуулъя.


 

МОНГОЛ ХЭВ МАЯГ

Монгол түмний нүүдэлчин ахуйг харуулсан загварлаг маскны загварууд. Утааны маск гэхээр л хар бараан өнгөтэй байх ёстой гэж боддог бол та эндүүрчээ. Загварлаг маскууд дунд монгол хээ угалз, үндэсний хувцас, үлгэр домог, монгол гэрийг дүрсэлсэн нь анхаарал татна.

 

ТОДООС ТОД ӨНГӨ

Маскыг ихэвчлэн хар, цагаан өнгөөр үйлдвэрлэсэн байдаг. Өнгө, загвар хийц, материалын хувьд олон сонголттой, өвөрмөц маскыг дизайнерууд санал болгож байна.

 

ЭТГЭЭД ЗАГВАР

Өвөрмөц гэхэд дэндүү өвөрмөц, сонин содон маск бол таны сонголт. Загварлаг маскнаас урлагийн нарийн мэдрэмж, өөрийн дуртай имижийг бүрдүүлэх боломжтой.

А.Сүрэн

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж