Сураггүй алга болсон 21 настай залууг хайж байна

Хуучирсан мэдээ: 2017.11.28-нд нийтлэгдсэн

Сураггүй алга болсон 21 настай залууг хайж байна

Сураггүй алга болсон 21 настай залууг хайж байна

Үндэсний дээд сургуулийн оюутан, 21 настай А.Мягмарсүрэн “Цамбагарав ороод цааш хичээлдээ явлаа” хэмээн арваннэгдүгээр сарын 22-ны өглөө 07.00 цагийн үед гэрээсээ гарчээ. Түүнээс хойш тэрбээр ямар ч сураггүй, утас нь холбогдохгүй, хэнтэй ч холбоо барилгүй сураг алдраад долоо хоног өнгөрсөн байна.  А.Мягмарсүрэн гэрээсээ гарах үедээ хар хөх өнгийн малгай, цэнхэр куртка, хөх жийнсэн өмдтэй, шар бор өнгийн түрийтэй гуталтай, бор өнгийн үүргэвчтэй явсан байна.

Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн хэлтсийнхэн, ар гэрийнхэнтэй нь хамтран алга болсон залууг эрэн хайж эхэлжээ. Тэд сураггүй болсон А.Мягмарсүрэнг байж болох бүхий л газраар нь очиж, таних бүх хүнээс нь нэг бүрчлэн сураглан асуухад нэг ч хүнтэй холбоо бариагүй гэх бөгөөд алга болдог өдөр нь хэн ч түүнийг олж хараагүй байна. Тиймээс эрлийн ажиллагааны хүрээнд алга болсон залуутай хамгийн сүүлд холбогдсон гэх ангийн найзуудаас нь мэдүүлэг, тайлбар авч эхэлсэн тухай албаны эх сурвалж мэдээлэв.

А.Мягмарсүрэнгийн төрсөн гэр нь хөдөө байдаг бөгөөд оюутан болж ирээд төрсөн ахындаа амьдардаг байжээ. Хүүгийн гэрийнхэн түүнийг гэрээсээ гарахгүй, компьютер тоглоом тоглож байгаагүй, тамхи ч хэрэглэхгүй үг дуу цөөн, даруухан нэгэн гэдгийг цагдаа нарт хэлжээ.

Д.УУДАМ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж