АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама наймдугаар сарын 4-нд нэгэн зарлиг гаргажээ. Түүнд дурдсанаар цагаач ба цагаач бус этгээд АНУ-ын хилийн гадна ноцтой хэрэг үйлдсэн нь илэрвэл хилээрээ нэвтрүүлэхгүй гэжээ. Өөрөөр хэлбэл, АНУ-аас өөр улс оронд хүний эрх зөрчсөн, хүний амь хөнөөсөн, авлига, хээл хахууль авсан, хар тамхи, мансууруулах бодис зөөвөрлөсөн, борлуулсан, хүний наймаа хийсэн зэрэг онц ноцтой хэрэг үйлдсэн гадны иргэд болон өөрийнхөө улсын иргэдийг эрх чөлөөний орны хилээр нэвтрэхийг хориглосон зарлиг гарган АНУ-ын Ерөнхийлөгч гарын үсэг зуржээ. Хэрэв АНУ-д зорчих гэж буй этгээд хэрэг хийснийг хэн нэг хүн мэдээлэх юм бол АНУ-д нэвтрэх эрхгүй болох бололтой.
Д.ОЮУН