Агар зандан шиг нас минь зураг болон үлдэнэ

Хуучирсан мэдээ: 2010.04.21-нд нийтлэгдсэн

Агар зандан шиг нас минь зураг болон үлдэнэ

Энхэрхэн залуу нас минь
ээ. Хаврын наранд хайлах цасан мэт эмтрэн эмтрэн одно. Нэг л өглөө цэл
залуухан байсан дүр төрх минь хэдийнээ арилаад тэрхүү агар зандан шиг
нас минь зургийн шарласан хуудаснаа түүх төдий болон үлдэнэ. Өчигдөр
орсон цас өнөөдөр үгүй болж, саяхан омголон танхил явсан үе минь
зэрэглээ мэт болно. Тэр цагийг хүлээн байх нь яг л үхлээ хүлээх мэт.
Шөнөжин шуурах шуурга цонх юуг минь нүдэж хилэнтэйеэ улих юм. Өнгөрсөнөө
бодох цагийг энэ улин шуугих шуурга надад бэлэглэж байгаа мэт. Яруухан
дуут бүсгүйн анхил аалинд уярч, алдвал алдаг ээ гэж омогшин хөөрч явсан
хаврын яргуй шиг насаа эргэн дурсана. Уруулын амтанд нь мансуурч,
янагийн аалинд нь живж явахдаа хатуу хорвоогийн гашуун бүхнийг амталж
үзээгүй байсан бололтой. Хуанлийн хуудас эргээд аливаа бүхэн хорогдог
элэгдэж ухаан сууж хат нэмж байхад ухаан суусангүй хаагуур нь явсан юм
бэ.Өөрөөсөө асуусан асуултандаа хариу үл олном. Толин тусгалд өөрийгөө
харж, өөртэйгээ ярьж, өөртэйгээ хатуу дарсыг тулган хүртэнэ.

Үргэлжлэл

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж