Өргүй Монголын төлөө  218.1 үндэсний хөдөлгөөнийхөн УДШ-д хандана

Хуучирсан мэдээ: 2017.11.28-нд нийтлэгдсэн

Өргүй Монголын төлөө  218.1 үндэсний хөдөлгөөнийхөн УДШ-д хандана

Өргүй Монголын төлөө  218.1 үндэсний хөдөлгөөнийхөн УДШ-д хандана

Өргүй Монголын төлөө  218.1 үндэсний хөдөлгөөний  тэргүүн Т.Баярхүү, хуульч Ц.Монгол, Монголын худалдаа аж үйлдвэрийн танхимын тэргүүн/МУХАҮТ/  Ч.Амарбаатар нар Иргэний хуулийн 218.1 дүгээр заалтын  талаар өнөөдөр /2017.11.28/  сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. 218.1 гэдэг нь өнөөдөр мөрдөж байгаа 2002 онд баталсан Иргэний хуулийн заалт юм байна.

Энэ нь Иргэний хуулийн 218 дугаар зүйл “Төлбөр гүйцэтгэх мөнгөний ханш”-ны тухай бол 218.1 нь “Төлбөр гүйцэтгэх хугацаа болохоос өмнө мөнгөний ханш өссөн, буурсан бол үүрэг үүсэх үеийн ханшаар тооцож төлбөрийг төлнө” гэсэн байдаг ажээ. Гэтэл өнөөдөр энэ заалт  байсаар байхад шүүхийн, практик, хуулийн  хэрэглээнд хэрэгжихгүй иргэд хямарч, өрөнд орсон байна гэж тэд үзэж байгаа юм.

Энэ  талаар Монгол Улсын Дээд шүүхийн ерөнхий шүүгч Ч.Зоригтод иргэний хуулийн 217, 218 ,220  дугаар заалтуудаар яаралтай албан ёсны тайлбар гаргах хүсэлтийг хүргүүлнэ гэдгээ хурлын үеэр мэдэгдлээ.

Манай улс Олон улсын эдийн засгийн бүх үзүүлэлтүүд, төсөв,санхүү, хөрөнгө, өр, зээл,мөнгөний ханшаа доллартай харьцуулан төгрөгөөр илэрхийлдэг юм байна.

МУХАТ -ын тэргүүн Ч.Амарбаатар “Монголбанкны үндсэн зорилт нь үндэсний мөнгөн тэмдэг /төгрөг/-ийн тогтвортой байдлыг хангахад оршдог. Гэтэл өнөөдөр Монголбанк үүргээ биелүүлээгүйн улмаас төгрөгийн ханшийн уналт нь хямрал гүнзгийрэхэд нөлөөлж байна. Үндэсний мөнгөн тэмдэгтийн ханш унаснаар валютын зээлтэй хувь хүн, хуулийн этгээдүүд хохирдог. Хоёрдугаарт, алдагдалд ордог. Гуравдугаарт, төрөөс цалин, тэтгэвэр авдаг болон бага орлоготой, эмзэг давхаргын ядуурал гүнзгийрдэг. Энэ гурав нийлээд санхүүгийн хямралыг зохиомлоор үүсгэх замаар тухайн улс үндэстнийг ядууруулж, иргэний, нийгмийн, төрийн хямрал руу аваачдаг” гэв.

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж