Аялал жуулчлалын "SRM" компани жуулчдад зориулсан бэсрэг наадам Төв аймгийн Эрдэнэ сумын нутагт орших "Арван гуравдугаар зуун" жуулчны баазад өчигдөр зохион байгууллаа. Бэсрэг наадамд аймаг, сумын цолтой болон залуу 16 бөх зодоглож Говь-Алтай аймгийн Бигэр сумын харъяат сумын заан Ц.Эрхэмбаяр түрүүлж, Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын харъяат аймгийн начин А.Өсөхбаяр үзүүрлэв. Шөвгийн дөрөвт Ховд аймгийн харъяат сумын заан Ш.Сүхбаатар, Увс аймгийн харъяат сумын заан Л.Энхтайван нар үлдсэн юм.
Нэгийн даваа
1. А.Өсөхбаяр а.н – Б.Тулга з.б
2. Ш.Сүхбаатар с.з – М.Энхбаяр з.б
3. Д.Майнбаяр с.з – Х.Цэдэнсодном з.б
4. С.Чинзориг с.з – Б.Энхбаатар з.б
5. Ц.Эрхэмбаяр с.з – И.Бат-Очир з.б
6. Л.Энхтайван с.з – Л.Очирбат з.б
7. М.Мөнхтүмэн с.з – Т.Баасанжав с.з
8. И.Батболд с.з – Амарбаатар с.з
Хоёрын даваа
1.А.Өсөхбаяр а.н – Б.Энхбаатар з.б
2. Ш.Сүхбаатар с.з – Т.Баасанжав с.з
3. Д.Майнбаяр с.з – Л.Энхтайван с.з
4. Ц.Эрхэмбаяр с.з – И.Батболд с.з
Гурвын даваа
1. А.Өсөхбаяр а.н – Л.Энхтайван с.з
2. Ш.Сүхбаатар с.з – Ц.Эрхэмбаяр с.з
Дөрвийн даваа
1. А.Өсөхбаяр а.н – Ц.Эрхэмбаяр с.з
Б.Цолмон
Эх сурвалж: www.undesniibukh.mn
Эх сурвалж: www.undesniibukh.mn