Ж.Алтансүх нарыг шүүх хурал хойшиллоо

Хуучирсан мэдээ: 2017.11.28-нд нийтлэгдсэн

Ж.Алтансүх нарыг шүүх хурал хойшиллоо

Ж.Алтансүх нарыг шүүх хурал хойшиллоо

Таван сая төгрөгийн хахууль авч байгаад үйлдэл дээрээ Авлигатай тэмцэх газар /АТГ/-ынханд баригдсан Ж.Алтансүх нарт холбогдох хэргийг маргааш /2017.11.29/ 09.00 цагт шүүхээр боллоо.   Шүүх хурал өнөөдөр 10.00 цагт Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болохоор товлогдсон ч, тодорхойгүй шалтгаанаар нэг өдрөөр хойшилжээ.

2015-2016 оны хооронд Батлан хамгаалахын сайдаар Ц.Цолмонг ажиллаж байх үед Ж.Алтансүх тус яамны Төрийн захиргаа, удирдлагын газрын дарга, сайдын нийгмийн асуудал хариуцсан зөвлөхөөр ажиллаж байсан. Тэрбээр 2016 оны дөрөвдүгээр сарын 25 ний өдөр “Ард даатгал” компанийн хувьцаа эзэмшигч Ц.Тогтохбаяраас таван сая төгрөгийн хахууль авч байгаад АТГ-ынханд баригдсан юм.  Мөн “Сэрж интернэйшнл” компанийн шалгарсан тендерийн өртгийг 10 сая төгрөгөөр нэмэгдүүлэн  хувьдаа завшихыг оролдсон, хууль бусаар галт зэвсэг хадгалсан хэрэгт давхар холбогдож, хорих 461 дүгээр ангид тухайн үедээ саатуулагдаад байсан билээ.

Хэрэгт Ж.Алтансүхээс гадна авлига өгсөн “Ард даатгал” компанийн хувьцаа эзэмшигч Ц.Тогтохбаяр, Сайд асан Ц.Цолмонгийн хүргэн “Батлан хамгаалах аж үйлдвэрийн нэгдэл” төрийн өмчит үйлдвэрийн газрын даргаар ажиллаж байсан Б.Алтангэрэл, иргэн Б.Лхагванинж гэсэн гурван хүн холбогдсон.

АТГ-ын мөрдөгчид хэргийг өнгөрсөн өвөл мөрдөж дуусаад, нийслэлийн Прокурорын газар руу шилжүүлсэн байдаг. Улмаар прокурорын байгууллага хэргийг хянаад өнгөрсөн хавар Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн юм.

Д.УУДАМ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж