Авлигын хэргээр шалгагдаж байсан Хятадын цэргийн албан тушаалтан амиа егүүтгэсэн талаар Синьхуа агентлаг мэдээллээ.
БНХАУ-ын Цэргийн төв зөвлөлийн гишүүн асан Жан Ян нь цолоо хураалгаж, эрх мэдлээ алдсан генералууд болох Гуо Босьён, Сью Цайхоу нарын хэрэгт холбогдож, шалгагдаж байжээ. Тэрээр арваннэгдүгээр сарын 23-нд гэртээ өөрийгөө боомилж амиа егүүтгэсэн талаар Синьхуа агентлагийн мэдээнд дурджээ.
Жан Ян хууль ноцтой зөрчсөн болох нь нотлох баримтаар тогтоогдсон байсан гэнэ. Түүнийг авлига авсан, өгсөн хэрэгт сэжиглэж байгаа аж.
Энэ хэргийн улмаас генерал Гуо өнгөрсөн жил бүх насаар хорих ялаар шийтгүүлсэн бол Сью ял шийтгүүлэхээс өмнө 2015 онд хорт хавдраар нас баржээ.
С.ЦЭЛМЭГ