Тусгай хамгаалалттай газрын нэгдсэн мэдээллийн санг хүлээн авлаа

Хуучирсан мэдээ: 2017.11.28-нд нийтлэгдсэн

Тусгай хамгаалалттай газрын нэгдсэн мэдээллийн санг хүлээн авлаа

Тусгай хамгаалалттай газрын нэгдсэн мэдээллийн санг хүлээн авлаа

Орон нутгийн Тусгай хамгаалалттай газрын нэгдсэн мэдээллийн санг цаашид тогтвортой авч явах үүрэг бүхий төрийн байгууллагууд болох БОАЖЯ-ны Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газар, Ус цаг уур, орчны судалгаа мэдээллийн хүрээлэн, Ашигт малтмал, газрын тосны газар, ГХГЗЗГ хамтран ажиллах санамж бичгийг үзэглэлээ.

НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр, Даян дэлхийн байгаль хамгаалах сангийн буцалтгүй тусламжийн хүрээнд БОАЖЯ-ны “Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газар”-т хэрэгжиж буй “Байгалийн нөөцийн менежмент бүхий хамгаалалттай газар нутгийн сүлжээ” төслийн хүрээнд 2014 оноос эхлэн орон нутгийн хамгаалалттай газрын мэдээллийг нэгтгэж, газар зүйн мэдээллийн нэгдсэн сан байгуулах ажлыг гүйцэтгэсэн юм. Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд нийт 23.43 сая га бүхий 1325 газар хуулийн болон газар зүйн зөрчилгүй орон нутгийн тусгай хамгаалалтанд аваад байна. Энэ нь Монгол Улсын нийт газар нутгийн 15 хувийг эзэлж байгаа юм.

Эх сурвалж: БОАЖЯ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж