Их Британийн хунтайж Харри кавказ, бас афро-америк гаралтай жүжигчин бүсгүйтэй сүй тавихаас өмнө жүжигчин, модель, поп од, олны танил гээд олон сайхан бүсгүйтэй учирч явжээ.
Элли Голдинг
Хунтайж Харри, дуучин Элли Голдинг нар албан ёсны хосууд байгаагүй. Гэхдээ тэдний үнсэлцэж буй зураг 2016 оны зургадугаар сард хэвлэлээр цацагдсан юм.
Крессида Бонас
Харри 2012-2014 онд Крессида Бонастай болзож байжээ. Хунтайж Харригийн үеэл Южиния гүнж тэднийг анх танилцуулсан гэдэг.
МОЛЛИ КИНг
“Saturdays” охидын хамтлагийн гишүүн Молли 2012 онд хунтайж Харритай хамт болзож байсан тухайгаа ярьсан юм. Молли харилцаагаа хэт хурдан лавшруулахыг хүсэж байсан тул Харри харилцаагаа тасалсан гэдэг.
Флоренс Бруденелл-Брюс
Хунтайж Харри 2011 онд Флоренстэй богино хугацаанд дотно харилцаатай байжээ. Флоренс хожим банкир Хенри Ст. Жоржтой гэрлэсэн байна.
Каролин Флэк
X-Factor шоуны хөтлөгч Каролин Флэк 2009 онд хунтайж Харритай болзож байжээ. Тэднийг найзууд нь танилцуулсан гэнэ.
Челси Дэйви
Сургуульд танилцаж байсан хосууд 2004-2010 оны хооронд холбоотой байжээ. Дунд нь нэг бус удаа салж, нийлж байсан ч хунтайж Харритай хамгийн урт хугацаанд дотно харилцаатай байсан бүсгүй юм. Челси 2011 онд хунтайж Уильям, Кейт Мидлтон нарын хуримын ёслолд оролцож байсан аж. Челси Лидсийн их сургуулийг төгсөж, хэдэн жил хуульчаар ажилласан ч хуулийн салбарыг бүрмөсөн орхиж, Aya хэмээх үнэт эдлэлийн брэндийг үүсгэн байгуулжээ.
Натали Пинкхэм
Тэдний харилцаа албан ёсных байгаагүй. Гэхдээ тэд 2003 онд хэсэг хугацаанд дотно харилцаатай байжээ. Салсныхаа дараа ч хосууд найзууд хэвээр үлдсэн байна.
Астрид Харборд
Хунтайж Харри Кейт Мидлтоны найз Астрид Харбордтой 2009 онд холбоотой байжээ.
Камилла Роумстрэнд
Челси Дэйвигээс салсны дараа хунтайж Харри Норвегийн дуучин Камилла Роумстрэндтэй нэр холбогдсон юм. 2010 онд Камилла нэгэн найздаа Харритай хамт Кларенс ордонд нэг шөнийг өнгөрүүлсэн, өглөө нь хунтайж түүнийг өглөөний цайгаар дайлсан тухай ярьсан нь ил болсон юм. Хунтайж Харри энэ мэдээллийг батлаагүй, бас үгүйсгээгүй юм.
С.ЦЭЛМЭГ