Шумбагч онгоцтой холбоотой шинэ таамаг дэвшүүлэв

Хуучирсан мэдээ: 2017.11.28-нд нийтлэгдсэн

Шумбагч онгоцтой холбоотой шинэ таамаг дэвшүүлэв

Шумбагч онгоцтой холбоотой шинэ таамаг дэвшүүлэв

Сураггүй болсноос хойш 13 хонож буй Аргентины шумбагч хөлөг дэлбэрсэн байж болзошгүй талаар тус улсын тэнгисийн цэргийн албанаас сүүлд мэдээлсэн.  Хэрэв дэлбэрсэн бол юунаас болсон нь тодорхойгүй хэвээр байгаа билээ. Харин Аргентины тэнгисийн цэргийн албаны төлөөлөгч шумбагч хөлгийн агааржуулагч хоолойд ус орж, цэнэг хураагуурт богино холбоо үүссэн нь дэлбэрэлтийн шалтгаан болсон байж магадгүй гэдэг таамаг дэвшүүлж байна.

Шумбагч хөлөгтэй арван нэгдүгээр сарын 15-нд сүүлд холбоо барьснаас хойш хэдэн цагийн дараа тухайн байршилд учир битүүлэг дуу авиа бүртгэгдсэнийг дэлбэрэлтийн чимээ байсан байж магадгүй гэдэг таамаг дэвшүүлсэн нь хөлгийн 44 гишүүнийг эсэн мэнд олно гэдэг итгэл найдварыг алдагдуулсан билээ.

Шумбагч хөлгийг хайж олон улсын хамтарсан эрлийн баг ажиллаж байгаа боловч одоогоор юу ч олоогүй байгаа юм. 10 хоногийн хүчилтөрөгчийн нөөцтэй байсан шумбагч хөлөг дэлбэрээгүй байсан ч хэдийн живсэн байх магадлалтай гэж шинжээчид үзэж байна.

Шумбагч хөлөг хамгийн сүүлд холбоо барихдаа цэнэг хураагуурт доголдол гарсан тухай мэдээлсэн тул төвөөс шумбагчийг эрэг дэх баазад даруй эргэж ирэхийг тушаасан байжээ.

Германд үйлдвэрлэсэн Сан Хуан шумбагч хөлгийг 2014 онд засаж сэлбэн эдэлгээний хугацааг 30 жилээр уртасгасан ажээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж