25 жилийн түүх бүтээсэн "Алтан жолоо"

Хуучирсан мэдээ: 2017.11.28-нд нийтлэгдсэн

25 жилийн түүх бүтээсэн "Алтан жолоо"

25 жилийн түүх бүтээсэн "Алтан жолоо"

Бид өөрсдөө бүтээсэн зүйлээрээ бахархаж явна гэдэг бол монгол хүний хамгийн дээд бахархал. Би “Алтан жолоо” группээр бахархдаг. Тэд бол дотоодын хөрөнгө оруулалтаар бий болсон, хүчирхэг, ариун, хүний төлөө гэсэн, хүн төвтэй хамт олон юм…

Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт, Ардын уран зохиолч, Соёлын Гавьяат зүтгэлтэн Б.Лхагвасүрэн ажилсаг, хөдөлмөрч, үргэлж өсөн дэвжсээр ирсэн “Алтан жолоо” группийнхэнд 25 жилийн ойн өдрөөр нь энэхүү магтаалыг илгээсэн юм.

Монгол Улсын шилдэг 100 аж ахуйн нэгжийн нэг, сүлжээ дэлгүүр, супермаркетийн үйлчилгээний анхдагч, худалдаа, барилга, шингэн хүнсний үйлдвэрлэлийн шилдэг үйлдвэрлэгч, бүтээн байгуулагч гээд нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлэгч, үндэсний далайцтай хувийн хэвшлээр “Алтан жолоо” группийг нүүр бардам нэрлэнэ. Нэг байгууллага, нэг хамт олны 25 жилийн түүх гэдэг бол 25 жилийн тасралтгүй, нөр их хөдөлмөр шингэсэн нэр төрийн үнэлгээ юм.

Анх 1992 онд худалдаа, үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулахаар байгуулагдаж байсан хувиараа эрхлэх аж ахуй өнөөдөр олон салбар аж ахуйн нэгж, компанийг үндэс мөчир мэт салаалуулж, олон мянган хүний ажлын байр, амьдралын баталгаа, хүсэл мөрөөдлийг тээсэн бизнесийн хүчирхэг групп болж чаджээ.

Энэ хамт олны эхлэл хэсгийг завьтай зүйрлэвэл өнөөдөр тэд хүчирхэг ХӨЛӨГ ОНГОЦ болжээ. Зөв жолоодлого, зөв менежмент, зөв хамт олон энэ хөлөг онгоцыг өдөр бүр урагшлуулж байдгийг “АЛТАН ЖОЛОО” группийн 25 жилийн ойн ёслол, тэнд хүрэлцэн гадаадын зочид, олон арван харилцагчдынх нь хандлага, хэлсэн үгс нь илэрхийлж байлаа.

АМЖИЛТЫН ЖОЛООГ ХАМТДАА АТГАСАН
25 ЖИЛ
 

1992 он: “Алтан  жолоо трейд’ ХХК байгуулагдав.

1997 он: Супермаркетийн үйл ажиллагаагаа явуулж эхлэв.

1997 он: “Сансар” сүлжээ дэлгүүрийн анхны салбар нээгдэв.

2000 он: Банк бус санхүүгийн ‘Очир интер трейд” ХХК байгуулагдав.

2002 он: “Алтан жолоо импекс” ХХК байгуулагдав.

2003 он: ‘Алтан жолоо трейд’ ХХК-ийн оффисын барилгыг ашиглалтад оруулав.

2005 он: Шингэн хүнсний үйлдвэрлэл эрхлэх “Арвайн үндэс’ ХХК-ийг үүсгэн байгуулав.

2005 он: Сансар 10, Сансар 6 салбарууд нээгдэв.

2009 он: Худалдаа, үйлчилгээний Sansar center-ийг бүрэн шинэчлэн, ашиглалтад оруулав.

2009 он: Сансар 6 салбарын шинэчлэл хийгдэв. 

2010 он: ‘Арвайн үндэс’ ХХК шилдэг татвар төлөгч болов.

2011 он: ‘Алтан жолоо констракшн’ ХХК-ийг үүсгэн байгуулав.

2011 он: Шар айрагны ‘Даян их” ХХК-г үүсгэн байгуулж, хөрөнгө оруулалт хийлээ.  

2011 он: MNS ISO/IEC 17025:2007 стандарт ханган, итгэмжлэгдсэн лабораторитой боллоо.

2013 он: Шар айрагны үйлдвэрийн нээлтийн ёслол болов.

2016 он: “Э-Юу-Трэйд” ХХК байгуулагдлаа.

2016 он: Итгэмжлэгдсэн лаборатори 26 нэр төрлийн хүнсний бүтээгдэхүүнд 286 үзүүлэлтээр шинжлэн, дүгнэлт гаргах эрхтэй болов.

2017 он: “Даян их“ ХХК шар айрагны үйлдвэрлэлд ISO 22000:2005 Олон улсын стандарт нэвтрүүллээ.

ХАРИЛЦАГЧДАДАА ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ
 

2017.11.24

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж