Журмаа мөрдөөгүй бөхийг барилдуулахгүй

Хуучирсан мэдээ: 2017.11.28-нд нийтлэгдсэн

Журмаа мөрдөөгүй бөхийг барилдуулахгүй

Журмаа мөрдөөгүй бөхийг барилдуулахгүй

Монголын үндэсний бөхийн холбоо /МҮБХ/-ны тэргүүлэгчид энэ оны есдүгээр сард Үндэсний бөхийн барилдаанд улсын цолтой бөхчүүдийн оролцоог нэмэгдүүлэх тухай журам баталсан билээ.

Наадмаас наадмын хооронд болох заалны барилдаанд улсын цолтой бөхчүүдийн заавал оролцох барилдааны хувийг насны байдлаар тогтоож, жилийн дүнгээр тодорхой шалтгаангүйгээр зохих хувьдаа хүрч барилдаагүй бөхийг улсын наадамд барилдуулахгүй зэргээр босго, болзол тогтоосон шинэ журмыг есдүгээр сарын 30-наас эхлэн мөрдөж эхэлжээ. 

Өнгөрсөн хоёр сарын хугацаанд улсын алдар цолтой бөхчүүдийн барилдаанд оролцсон байдлыг МҮБХ-ноос өнөөдөр нэгтгэн танилцууллаа.

Журам батлагдсан өдрөөс хойш буюу есдүгээр сарын 30-нд болсон Эрчим хүчний 90 жилийн ойд зориулсан барилдаанаас арвандүгээр сарын 26-нд болсон Улс тунхагласны 93 жилийн ойн барилдаан хүртэлх хүртлэх хугацаанд нийт 7 барилдаан болсон байна. Үүний зургаа нь заавал барилдах үндсэн барилдаан, нэг нь нэмэлт барилдаан байжээ.

Одоо Цагаан сар хүртэлх хугацаанд үндсэн 4, нэмэлт 2 барилдаан болох аж. Есдүгээр сараас Сар шинийн өдөрт зориулсан барилдаан хүртэлх хугацаанд зохион байгуулсан 10 барилдаанд 30-аас доош насны бөхчүүд 70 хувь буюу 7-д нь, 30-36 хүртэлх насны бөхчүүд 50 хувь буюу 5-д нь барилдах ёстой ба одоогоор хэд барилдсан, хэдэн барилдаан дутуу байгаа мэдээллийг доорх хүснэгтээс харж болох юм.
 

Улсын цолтой бөхчүүдийн барилдаанд оролцсон байдал  

/2017.11.26-ны байдлаар/
 

МҮБХ-ны тайлбар:

Тухайн бөх 2,5 барилдсан гэж бичсэн нь үндсэн 2 барилдаан, нэмэлт 1 барилдаанд оролцсон гэсэн үг. Харин 2,5 барилдаан дутуу гэдэг нь үндсэн 2, нэмэлт 1 барилдаанд юм уу үндсэн 3 барилдаанд барилдах шаардлагатай гэсэн үг. Барилдсан тоо 4 гэдэг нь үндсэн 4 барилдаанд барилдсаныг илтгэх бөгөөд одоо үлдэж буй үндсэн 3 барилдаанд эсвэл үндсэн 2, нэмэлт 2 барилдаанд барилдах шаардлагатай гэсэн үг болно. Барилдвал зохих тоо нь дутуу байгаа бөхчүүд үлдсэн барилдаанд нөхөн барилдаж, тоогоо гүйцээсэн тохиолдолд цагаан сарын барилдаанд зодоглох эрхтэй болохыг анхаарна уу.

Б.БАЯСАХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж