“Single ladies” кино ном боллоо

Хуучирсан мэдээ: 2017.11.28-нд нийтлэгдсэн

“Single ladies” кино ном боллоо

“Single ladies” кино ном боллоо

         

Жүжигчин Г.Ундармаагийн ‘U Film’ кино компанийн уран бүтээл болох ‘Single ladies’ романтик инээдмийн кино 2013 онд үзэгчдийн хүртээл болж байсан билээ. Киноны  зохиолыг зохиолч найруулагч А.Миеэгомбо бичсэн гэдгийг бид бүхэн мэднэ. Тэрбээр өчигдөр /2017.11.27/  ‘Single ladies’ 1,2,3 кино зохиолуудаа эмхэтгэсэн номын нээлтээ хийжээ. Эдгээр номонд үзэгчдийн киноны хэсгээс харж байгаагүй, шинэ үйл явдал, объект, дүр сонголт зэрэг олон сонирхолтой үйл явдал гарах юм байна.

Сингл бүсгүйчүүдийн адал явдлыг амтархан уншъя гэвэл дээрх бүтээлийг Интерном, Аз хур, Билэг их дэлгүүрийн номын дэлгүүрүүдээс худалдан авах боломжтой аж.

Э.Бурам

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж